УИХ-аас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны арваннэгдүгээр сард батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нарын хамтарсан тушаал гарсан байна. Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулахаар боллоо.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилгыг хэрэгжүүлэх зөвлөлийн ажиллах байгууллага, гишүүний тоог зааж өгсөн байна. Тухайлбал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах олон нийтийн дэд зөвлөл нь 30 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заажээ. Дэд зөвлөлийн гишүүдийг сонгох сонгон шалгаруулж авах юм.
Гишүүд нь тус хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах юм. Яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн албан хаагчдад уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг үүрэг хүлээх юм байна.