Арлын Япон орны бэлгэ тэмдэг болсон сакура мод цэцэглэж эхэллээ. Тус улсын Цаг уурын албанаас сакурагийн цэцэглэлт энэ жил таамаглаж байснаас тав хоногийн өмнө эхэллээ хэмээн мэдээллээ. Зарим бүс нутагт эрт дулаарсан нь үүнд нөлөөлсөн аж.
Хамгийн эхний сакура цэцэг нийслэл Токио хотын эртний Ясукуни сүмд энэ сарын 21-нд цэцэглэжээ. Сакура модны цэцэглэлтийн оргил үе дөрөвдүгээр сарын эхэнд эхэлнэ. Сакура цэцэглэх үеэр япончууд ажил хэргээ хойш тавьж, цэцэрлэгт хурээлэнгээр хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхээ хамтаар зугаалан, үзэсгэлэнт модны доор суух дуртай.
Цэцэглээд долоо ч хонолгүй "нүцгэрдэг" энэ сонин мод "Амьдрал дэндүү богино шүү" гэдгийг япончуудад "сануулдаг" гэж тэд ярьдаг юм.