Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлууд дундаас сэтгэцийн болон бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд илүү хурцаар тавигдаад байгаа нь сүүлийн үеийн тоо баримт, судалгааны дүнгээс харагдаж байгаа билээ.
Иймд өсвөр үеийнхний сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг олон салбаруудын оролцоотойгоор хэлэлцэх, шийдвэрлэх шинэлэг арга, санаа санаачилгыг дэвшүүлэн гарган ирэх зорилгоор Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Канадын нэр хүндтэй Ватерлогийн их сургууль, Күйнсийн их сургууль болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монгол Контент” ХХК, “Креатив Воркшоп” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мөн өсвөр үеийнхний өөрсдийн оролцоотойгоор “Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн сүүлийн шат бол шийдэл олох үйл явц буюу “Hacking for Youth Health” хакатон арга хэмжээ юм.
“Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” үйл ажиллагааны хүрээнд:
1. “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар (2017.02.08)
2. “Өсвөр үеийн бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар (2017.02.10)
3. “Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийн хүүхэд залуучуудын чуулга уулзалт (2017.02.18-19) өдрүүдэд тус тус зохион байгуулагдсан.
Төслийн шийдвэрлэх үе шат болох “Hacking for Youth Health” сэдэвт Хакатон нь Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхэнд тулгамдаад буй сэтгэцийн болон бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудад шийдэл боловсруулах зорилгоор IT болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, программистууд, дизайнерууд болон нийтийн сайн сайхны төлөө шинийг хийж бүтээхийг хүсэж, зорьж байгаа залуучуудын оролцоотойгоор өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний 16:00 цагт эхлэн гуравдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цаг хүртэл 48 цагийн турш Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын хурлын танхимд үргэлжлэх аж.
“Hacking for Youth Health” сэдэвт Хакатон арга хэмжээний ХӨТӨЛБӨР
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Креатив Воркшоп ХХК-н ерөнхий менежер Э.Буяндэлгэр
И-мэйл: info@creativeworkshop.mn
НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Д.Ариунзаяа
И-мэйл: adavaa@unicef.org
“Hacking for Youth Health” сэдэвт Хакатон фэйсбүүк үйл явдлын хуудас: https://www.facebook.com/events/HackingforYouthHealth