-ТОМИЛОЛТ-
1972 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол Улс, Япон Улс хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосон. Энэ өдрөөс хойш 45 жилийн туршид найрсаг харилцаагаа бүхий л салбарт өргөжүүлсээр байгаа билээ.
Хоёр орны найрсаг харилцаа төдийгүй Японд ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэхэд тус улсад суугаа Элчин сайдын яам чухал үүрэгтэй.
Япон улсын Гадаад хэргийн яамны урилгаар арлын улсад олон газраар орж, олон хүнтэй уулзсаны нэг нь Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар.
Тэрбээр амьдралынхаа 40 гаруй жилийг энэ улстай холбож, өнөөдрийг хүртэл хоёр орны харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн. Хоёр дахь удаагаа тус улсад эх орноо төлөөлөн буй түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Таны байнга л сануулж байдаг элчингийн байрны асуудал шийдэгдээгүй байна. Нэлээд хугацаанд энэ тал дээр анхаарал хандуулсаар байгаа шүү дээ. Байрны асуудал яагаад өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм бэ?
-Монгол Улсын төсөв санхүүгийн боломжтой л холбоотой. Элчин сайдын яамыг шинэчилж барихад 26 сая ам.доллар шаардлагатай. Төсөв, санхүү хүндрэлтэй байгаа учраас энэ мөнгийг гаргаж чадахгүй байна. 1973 онд энэ байрыг худалдаж авсан. Түүнээс хойш урсгал засваруудаар л аргалж ирсэн. Энэ хугацаанд байр их хуучирсан. Ялангуяа газ, цэвэр бохир ус, цахилгаан сүлжээ, барилгын даац ч нэлээд муудсан. Ойр ойрхон энд газар хөдлөлт болдог. Хүчтэйхэн газар хөдлөлтийг даахааргүй байдалд хүрээд байгаа.
Японы Засгийн газраас арав гаруй жилийн өмнө барилгаа шинэчил гэсэн акт тавьсан. Олдож байгаа багахан хөрөнгөөр л засвар хийж өнгө төрхийг нь бага ч гэсэн сэргээж байна даа. Зургаан баллын газар хөдлөлт болбол нурахаар нөхцөлд байна. Санхүүгийн байдалд тогтворжтол битгий л нурчихаасай гэж залбирч л сууна.
-Япон улсад Монголын хичнээн иргэн ажиллаж амьдарч байна вэ?
-Японы Хууль зүйн яамны мэдээгээр 2016 оны зургадугаар сарын байдлаар 7154 хүн сурч, хөдөлмөрлөж байна гэсэн тоо бий. Тухайлбал, багш 26, бизнес эрхлэгч 38, олон улсын байгууллагын ажилтан 619, компани аж ахуйн нэгжийн төлөөлөл 29, оюутан 2159, байнгын оршин суугч 829, япон гэр бүлтэй 445, нийт иргэдийн гэр бүлийн гишүүд 1082, хууль бусаар 630 гаруй хүн оршин сууж байна.
-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд ямар чиглэлээр ихэвчлэн ажилладаг юм бол?
-2016 оны байдлаар Японд барилга угсралт, бетон, зам гүүр, мал аж ахуйн, хүнсний үйлдвэрлэл, автомашины засвар, оёдол үйлчилгээний чиглэлээр манай 659 дадлагажигч ажиллаж байна.
Япон улсад 7154 Монгол иргэн сурч, хөдөлмөрлөж байна
-Визний зөрчил хэр байна вэ?
-Харилцаа холбоо хөгжихийн хэрээр зорчих хүмүүс ихсэж байгаа. Дипломат паспорттой иргэд Япон руу 30 хоног визгүй зорчих болсон. Визийн зөрчил харамсалтай нь гарсаар байна. Визнийхээ хугацаандаа буцахгүй хууль бусаар энд суурьших, хөдөлмөрлөх зөрчил гарсаар л байна даа. Энэ зөрчлийг арилгахгүй бол энгийн паспорттой иргэдийг зорчуулах, визгүй болгох асуудалд саад болно. Сүүлийн хоёр сарын дотор дөрвөн Монгол иргэн согтуугаар нийгмийн хэв журам зөрчиж, нутаг буцсан.
-Токио 2020 олимпийн ажилд туслах Монгол ажилчид авна гэсэн яриа байсан. Энэ талаар?
-Олимпийн барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Яг Монголоос гэж нэр цохоогүй ч улс бүрээс авах ажилчдын квот удахгүй гарах байх. Гаднаас ажиллах хүч авах чиг байгаа ч яг ямар мэргэжлээр хэдэн хүн авах нь одоогоор судалгааны шатандаа явж байна. Ер нь бол манайд тавьж байгаа нэг зорилт бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн залуучуудыгаа Японд дадлагажигчаар ирүүлье гэсэн санаачлагыг гаргаж байгаа. Одоогоор энэ ажил баримт бичиг байгуулах, пүүс компаниудаас санал цуглуулах ажилдаа л явж байна.
-Японы бизнесийн орчин Монголчуудад хэр ээлтэй гэж та үздэг вэ?
-Япон улсад 1990-ээд он хүртэл бизнес орчин нь хуучинсаг, уламжлалт чанар нь давамгайлж, гадаадын хөрөнгө оруулалт оруулахад хаалттай талдаа байсан учраас төдийлэн таатай байгаагүй. Харин 2000-аад оноос хойш зах зээлээ глобалчлах бодлогын хүрээнд бизнес эрхлэх орчныг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого тууштай явуулж эхлээд байна. Энэ хүрээнд JETRO буюу Японы гадаад худалдааг дэмжих байгууллага гадаадын хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулж, тэдэнд хандсан англи хэл дээрх гарын авлага бэлтгэх, семинар зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн хоёр сарын дотор дөрвөн Монгол иргэн согтуугаар нийгмийн хэв журам зөрчиж, нутаг буцсан
Мөн үнэт цаасны газар японы пүүс компаниудын хувьцаа, өрийн бичгийг борлуулахад гадаадын хөрөнгө оруулалтын сан болон компаниудыг татах тал дээр идэвхтэй байр суурь баримталж байгаагийн дүнд Токиогийн үнэт цааны худалдааны 50 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид хийдэг болоод байна. Японд нэг иенээр хувьцаат компани байгуулах боломжтой ч үйл ажиллагааны зардал ихээр шаарддаг.
Тухайлбал, хоёроос дээш япон иргэдийг ажилд авах, оффис түрээслэх, Монголоос ирж ажиллах хүмүүсийн сарын цалин, амжиргааны зардлыг тооцоход 150-200 мянган ам.доллар зарцуулах тул Монголоос Японд компани байгуулах нь ховор. Харин он удаан жил Японд сурч амьдарсан Монголчууд энд хөлөө олж, япон найз нөхдийн хамтаар компани байгуулан ажиллах нь элбэг. Ер нь Японд аль нэг том компанид орж ажиллан ажлын дөр суу, харилцагч нараа олсны үндсэн дээр ашиг орлого олно гэсэн бат итгэл дээр дөрөөлөн компани байгуулахгүй бол хуучинсаг, ханалтын байдалтай японы зах зээл хүндрэлтэй санагддаг.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсантай холбогдон Японд пүүс компаниа байгуулах сонирхол нэмэгдэж байгаа ч салбар компаниа байгуулахыг урьтал болголгүй түншээ олж, нэг хэсэг зах зээл дээр ажилласны дараа түнштэйгээ хамтрах хэлбэрээр юм уу компани байгуулах нь зөв байж болох юм.
-Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш хоёр орны гадаад худалдаанд ямар өөрчлөлт гарсан бол?
-Хоёр орны худалдаа өнөөг хүртэл ихдээ 500 сая ам.доллар байсан. Тухайлбал, хоёр орны худалдааны нийт бара эргэлт 2015 онд 294.9 сая ам.доллар болсноос экспорт 20.3 сая ам.доллар хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үедтэй харьцуулахад 16.9 хувиар, импорт 274.6 сая ам.доллар хүрч 25.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.
Өнгөрсөн зургадугаар сард Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлээд хагас жил орчим болж байгаа ч худалдаанд дорвитой өөрчлөлт хараахан гараагүй байна. ЭЗТХ-ийг байгуулах судалгааны явцад хөндлөнгийн байгууллагын хийсэн судалгаагаар хэлэлцээр хэрэгжсэнээр худалдааны эргэлт 50-60 хувь нэмэгдэх тооцоо гарсан. Энэ эерэг судалгаа бодит байдал дээр нотлогдох эсэх нь гагцхүү хоёр талын хамтын хүчин чармайлтаас хамаарна. Хурдтай, зоригтой бизнесийн үйл ажиллагааг Монголд эхлүүлж, үр шимийг нь хүртэл боломж Японы хөрөнгө оруулагчдын өмнө нээлттэй байна.
-Хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголоос сурагчаас эхлээд албан тушаалтнууд гээд олон хүн Японд ирж, бас Монголд очдог юм байна. Манай хэдэн аймаг Японы мужуудтай найрамдалт харилцаа тогтоогоод байгаа юм бол. Дээр нь яг ямар чиглэлд түлхүү хамтарч байна вэ?
-1990-ээд оны эхнээс хоёр орны орон нутгийн шууд харилцаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот Мияазаки мужийн Мияаконожёо хот болон Хоккайдо мужийн Саппоро хоттой, Сүхбаатар нүүрэг Нагано мужийн Саку хот, Сонгинохайрхан дүүрэг Шизүока мужийн Изүнокүни хоттой, Налайх дүүрэг Хоккайдо мужийн Нийкаппү хоттой, Төв аймаг Тоттори муж, Баянхонгор аймаг Ойта муж, Дорноговь аймаг Шизүока муж, Хөвсгөл аймаг Нийгата муж, Өвөрхангай аймаг Гүнма муж, Өвөрхангай аймгийн Хархорин сум Канагава мужийн Камакура хоттой, төв аймаг Тоттори муж, Осака мужийн Изүмисано хоттой тус тус шууд харилцаа тогтоон ажиллаж байна.
Японд нэг иенээр хувьцаат компани байгуулах боломжтой ч үйл ажиллагааны зардал ихээр шаарддаг
Орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх нь чухал. Үлгэр жишээ болохуйц жишээг Шизүока муж харуулж байна. Тус мужийн ИХ-ын гишүүд, иргэдийн төлөөлөл, сурагч хүүхдүүд гээд нийгмийн бүх давхаргын төлөөлөл жил бүр Монгол улсад зочилж, Монголоос төлөөлөл ирж байна. Сүүлийн үед Хоккайдотай хамтарч ажиллах ажиллагаа эрчимжиж байна. Монголд Монгол Хоккайдогийн эдийн засгийн нийгэмлэг байгуулаад тэрэнтэйгээ хамтарч сэрүүн бүсийн нөхцөлд хүнсний ногоо тариалах, мах сүүг боловсруулах шинэ технологийг нэвтрүүлэх, монголоос дадлагажигч ажилтан хүлээн авах зэрэг ажлуудыг ярилцаж байна. Ояата муж Баянхонгор аймгийн хувьд “нэг суурин нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнөөр туршигдсан зүйлсээ Монголд турших ажлуудыг хийж байгаа. Энэ нь үр ашгаа их өгч байгаа.
Манай 21 аймгийн Засаг дарга нар 2015 оны нэгдүгээр сард тус мужид айлчилж туршлага судалж байлаа.
Орон нутгийн харилцаа нь хоёр орны харилцааг өргөжүүлж иргэд хоорондын нөхөрлөлийг бий болгож, үүгээр дамжин найрсаг харилцаа гүнзгийрч, хамтын ажиллагааны шинэ хэлбэр төрлүүд үүсдэг.
Аймаг, хотуудын шууд харилцааны давуу тал нь орон нутаг өөрийн онцлог, давуу талыг сурталчлах, харилцан дэмжлэг үзүүлэх, түүх соёлоосоо суралцах, иргэдийн харилцааг өргөжүүлэхэд оршдог.
-Амьдралын тань 40 гаруй жил энэ улстай холбоотой өнгөрсөн. Япон улстай хэрхэн холбогдож байв?
-1964 онд Токиогийн олимпод анх удаа Монголын тамирчид оролцож байсан юм. Олимпод оролцсон тамирчид тэр дундаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Д.Базарваань гуайгаас Токиогийн олимп, Японы тухай маш сонирхолтой зүйлийг сонсож байсан л даа. Түүний яриаг сонсоод Япон орон гэж ямар орон байдаг, Япон хэл сурахыг, тэр улстай танилцах хүсэл ихээр төрсөн. Ингээд Япон улстай холбоо тогтоохоос нэг жилийн өмнө буюу 1971 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн орж, таван жил Японоор мэргэшиж суралцсан. Энэ миний Япон улстай харилцах анхны сэжим болсон.
Манай 21 аймгийн Засаг дарга нар 2015 онд Шизүока мужид айлчилж туршлага судалж байжээ
Ер нь бол би Гадаад хэргийн яаманд 41 дэх жилдээ ажиллаж байна. Энэ 41 жилийн эхний арван жилд орчуулагч, нарийн бичгийн дарга гээд бүхий л гүйцэтгэх ажилд явдаг байлаа. Дундах арван жилд нь Япон улстай харилцах бодлогыг боловсруулдаг, хэрэгжилтэд нь оролцдог байсан. Сүүлийн хорин жилд нь үндсэндээ Япон улстай харилцах бодлогыг боловсруулах ажлыг дагнаж хийж байна. Гадаад хэргийн яаманд байхдаа Япон улсыг хариуцсан референтээр ажиллаж байгаад дараа нь Азийг хариуцсан газрын даргаар хоёр удаа ажиллалаа. Элчин сайдаар бас хоёр удаа ажиллалаа. Үндсэндээ 41 жил Япон улстай тасралтгүй холбоотой ажиллаж байна. Өнөөдөр бол 45 дахь жилийнхээ ойг угтаж байна. Энэ хугацаанд Монгол Японы харилцаа сайхан хөгжиж ирсэн. Монгол Японы харилцаа бол миний өсгөсөн олон сайхан хүүхэд шиг байдаг.
-Та хоёр дахь удаагаа Элчин сайдаар томилогдсон. Энэ хугацаанд Монголчуудад ээлтэй ямар шийдвэрүүд гарсан гэж үздэг вэ?
-Харилцаа бүх салбарт өргөжсөн. Эхний хорин жилд иж бүрэн түншлэлийн зарчимтай байсан бол сүүлийн таван жил стратегийн түншлэл гэх дараагийн шинэ шатанд дэвшиж хөгжсөн. Сүүлийн таван жил худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлж,хөгжүүлэх эрх зүйн орчинг сайжруулсан. Үүний үр дүнд экспортын зээлийн шугам нээх хэлэлцээрүүд байгуулагдлаа. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан. Хоёр орны бизнес харилцааг өргөжүүлэх ажлууд хийгдэж байна. Үүний үрээр зорчигчид, бизнес эрхлэгчид ч Япон орныг зорих нь ихэсч байна.
Иргэдийнхээ энд ажиллаж амьдрах, тэдний эрх ашгийг хамгаалах туслах чиглэлээр элчин сайдын яам бүх л бололцоогоо дайчлан ажиллаж байна. 7000 гаруй иргэний бүхий л асуудлыг шийдвэрлэхэд гурван дипломат ажилчин ажиллаж байна. Ингэхдээ Япон улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ өөрсдийн санаачилгаар үүсгэсэн байгууллагуудтай хамтардаг. Монгол оюутнуудын холбоо, Докторуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо гэх мэт холбоод бий л дээ. Энэ бүх холбоотой бид хамтарч ажилладаг. Үүнээс гадна жилд нэг удаа Токио хотод “Хаврын баяр” арга хэмжээг зохиодог. Цаашид Осака хотод “Намрын баяр” үйл ажиллагааг зохиохоор төлөвлөөд байна.
-Монгол Япон улсын найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд юу байна вэ?
-45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Гадаад хэргийн сайдаар ахлуулсан зохион байгуулах хороо байгуулагдсан. Бүтэн жилдээ улс төр, эдийн засаг, соёл, сурталчилгааны чиглэлээр олон ажлууд хийхээр төлөвлөсөн.
Юуны түрүүнд парламентынхаа дарга нарыг харилцан айлчлал хийнэ. Манай их хурлын дарга удахгүй айлчлал хийнэ. Харин 7, 8-р сард Японы их хурлын даргыг айлчлуулахаар зөвлөлдөж байна. Худалдаа үйлдвэрлэлийн салбарт төр, хувийн хэвшлийнхний наймдугаар уулзалтыг Улаанбаатар хотод 5 эсвэл 7-р сард зохион байгуулна. Тэр үедээ Японд гаргах экспортын бараа гаргах үзэсгэлэн хамтарч зохион байгуулах бөгөөд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцдаг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцоно.
Эдийн засгийн хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр орны худалдааны эргэлт 50-60 хувь нэмэгдэх судалгааны дүн гарсан
Японы үндэсний дуу, бүжгийн 200 гаруй хүнтэй хамтлаг наймдугаар сард Монголд очно. Энэ завсар Японы үндэсний хэв маягийг харуулсан цайны ёслол, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг зүйлсийг танилцуулна. Мөн Япон киноны өдөрлөг, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах зэрэг олон арга хэмжээ зохиогдоно.
Японы талаас нэгдүгээр сарын 21-нд ойн соёлын арга хэмжээний нээлтээ хийсэн. Комаки балет 45 жилийн ойд зориулан “Хунт нуур” бүжгэн жүжгийг дэглэн тавилаа , Манай Монгол бүжигчид оролцсон. Комаки балет Монгол Япон хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор Токио хотноо, мөн 40 жилийн ойгоор Улаанбаатар хотноо тус тус тоглолтоо хийж байсан. Энэ жил ойн хүрээнд зургадугаар сард 52 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотноо тоглолтоо хийнэ. Ойг тэмдэглэх үеэр хэрэгжүүлэхээр тохироод байгаа соёлын арга хэмжээнүүдээс дурдвал,
- “Японы үндэсний урлагийн нийгэмлэг”-ийн тэргүүн М.Имамурагийн ахалсан дуу бүжгийн 210 хүний хамтлаг наймдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод тоглолт хийнэ,
- Кочи мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын эмэгтэй гишүүд Улаанбаатарт “Икэбана шоу” зохион байгуулна,
- МУГЖ Д.Сосорбарамын ахалсан “Билгүүн ундарга” хамтлагийн тоглолт дөрөвдүгээр сарын 18-нд Токио хотод болно,
- Аравдугаар сард МУГЖ Д.Сосорбарам, дуучин А.Яширо нарын хамтарсан тоглолт Токио, Яманаши мужид болно,
- Монголын бейсболын өсвөрийн тамирчид Токушима хотод долдугаар сард нөхөрсөг тоглолт хийнэ,
- Морин хуурын чуулга арваннэгдүгээр сард Баруун Японд тоглолт хийнэ гээд олон ажлууд төлөвлөсөн. Эхнээсээ хэрэгжиж байна.
-Ярилцсанд баярлалаа.