“Биднээс татвар аваач”... Тэд өөрсдөө ингэж гуйж байна. Малчдын зөвлөлгөөн, орон нутгийн уулзалтын үеэр малчид малын хөлийн татвар сэргээхийг хүсдэг болсон нь үнэн. Түүгээр зогсохгүй төрийн түшээдийг томилолтоор очиход хүртэл энэ үгээ дуулгаад амждаг. Нэгэн цагт татваргүй боллоо хэмээн талархаж байсан нь эндүүрэл болсныг малчид одоо ухаарч буй нь энэ.
Учир нь малд татвар ног дуулахаа больсонтой зэрэгцээд таван хошуу сүргийн тоо толгой гэрлийн хурдаас өсөж, хамар хатгах бэлчээрийн даац хэрээс хэтэрсэн. 60 сая хэмээн бидний цээжээ дэлддэг мал сүргийн тоо эргээд экологийн тэнцвэрт заналхийлж, нүүдлийн соёл иргэншлийн нэг сорилт болсон нь нүцгэн үнэн. Гэвч энэ сорилтын шийдэл байх учиртай татварыг өнөөг хүртэл баталж зүрхлээгүй л байна.
ТАНИЛ ТАТВАР
Угтаа малын хөлийн татвар бол манай нийгэмд шинэ, содон зүйл огт биш. Хориод жилийн өмнөөс эхэлсэн танил хураамж. Мал сүргийг хонин толгойд шилжүүлж, татвар авдаг байсан түүх бий. Нэг адууг гэхэд таван хоньтой дүйцүүлж, татвар авдаг байсныг малчид хэлдэг. Ингэхдээ татварын хувь хэмжээг бүсчилж, ялгаатай тогтоодог байсан аж. Тодруулбал, алс хязгаар нут гуудад нэг хониос 50 төгрөгийн хураамж авдаг байв. Харин төвийн бүс нутагт 75, нийслэл орчимд 100 төгрөгийн татвар оногдуулдаг байсан аж. Нэг суманд дунджаар энэ төрлийн татвараас жилд 5-6 сая төгрөгийн орлого бүрддэг байсныг учир мэдэх хүн хэлсэн юм.
Гэхдээ орон нутгийн төсөвт дэмжлэг болж байсан энэ татвар сонгуулийн амлалтын шуурганд өртөн, алга болсон. Тэр цагаас хойш малчдад татвар ногдуулах нь үе үеийн Засгийн газрын хүсэл, зарим улстөрчийн хясал болон хувирсан юм. Төсөв хүндэрч, төрийн сан уруудах үед малчдаас татвар авахаар гүйцэтгэх засаг зориг шулууддаг. Гэвч энэ нь сүүлийн хэдэн жил хоосон оролдлого, хот, хөдөөгөөс сонгогдсон гишүүдийн талцал болсоор өнөөг хүрч байна.
Татваргүй боллоо хэмээн талархаж байсан малчид энэ нь эндүүрэл байсныг ухаарч эхэллээ
Татвар тавих тэмцлийн түүх сөхвөл, 2010 онд Малын хөлийн татварыг сэргээх хуулийн төслийг албаныхан өргөн барьж байжээ. Тухайн үед 40 саяар хэмжигдэж байсан монгол малаас 54 тэрбум төгрөгийн орлого төв лөрүүлэхээр тооцсон баримт ч байна. Өөрөөр хэлбэл, хонин толгойд шилжүүлсэн нэг малд 500 төгрөгийн татвар ногдуу лахаар тооцож байжээ. Гэвч малчдад татвар ногдуулах кнопыг дарх бүдүүн зүрхтэй улстөрчийн тоо цөөн байсан нь төслийг унагахад хүргэсэн түүхтэй.
Улмаар 2015 онд дахин ийм санаархал дэгдэв. Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн яамыг толгойлж байхдаа Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд малын хөлийн татвартай болох тухай заалт оруулж байв. Харамсалтай нь, УИХ-ын чуулганаар гишүүд малчин өрхийн амьжиргааг доройтуулна гэх зэрэг янз бүрийн шалтаг хэлсээр энэ саналыг дарж санаа амарчээ.
Уг нь Сангийн яамны тооцоолсноор тус татвар нийт малчдын ердөө 40 хувийг хамрахаар байсан. Өөрөөр хэлбэл, хэдхэн малынхаа ашиг шимээр амьжиргаагаа залгуулдаг өрхүүдэд энэ нь хамаагүй. Харин 1000, 2000 зэрэг малтай иргэдэд ногдуулсан татвар байв. Гэвч уг санал санаархал болоод үлдсэн.
АВРАЛ ЭРСЭН БЭЛЧЭЭР НУТАГ
Татварыг хамгаалсан он жилүүдэд Монгол Улсын мал сүргийн тоо огцом өссөн байдаг. Малын тоо толгой нь бэлчээрийн даацаас хэд дахин хэтэрчихээд байгаа. Судлаачдын тооцоогоор манай улсын бэлчээрийн даац 25 сая толгой малыг хангах хүчин чадалтай. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээлс нээр монгол малын тоо толгой 60 саяыг давчихсан. Үүнээс үзэхэд сүргийн тоо бэлчээрийн багтаам жаас гурван дахин хэтэрчээ.
Цаашлаад 1990-2015 оны хооронд малын тоо толгой үлэмж дээшилсэн. Гэхдээ малтай өрхийн тоо 25-30 хувь буюу 70 орчим мянгаар буурчээ. Энэ урвуу хамаарлаас харахад нэг өрхөд ногдох малын тоо хэт нэмэгдэж, тэр хэрээрээ бэлчээрийн даац доройтох шалтгаан болсныг Газар зүй, гео экологийн хүрээ лэнгийнхэн хэлж байна.
Монгол орны бэлчээрийн талхлалт, хөрсний доройтол эрчимжсэн. Төдий чинээгээр цөлжилт хүрээгээ тэлжээ. Бай галь орчин, аялал жуулчлалын яамны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртжээ. Гэхдээ энэ бол одоогоос 3-4 жилийн өмнөх тоо гэдгийг анхааруулъя. Үүнээс хойших буюу ойрын жилүүдийн тооцоолол одоогоор алга.
Салбарын яамны мэдээлэл, судлаачдын тооцоолол Монгол орны бэлчээр нутаг цөлжин доройтсоныг тодорхой харуулна. Түүгээр ч зогсохгүй үржил шимт тал нутаг эмзэгшин доройтож, аврал эрж буйг тоон баримтууд тодорхой өгүүлнэ. Ингээд зогсохгүй монгол малын чанар, үүлдэр угсаанд хүртэл сөргөөр нөлөөлж эхэлсэн.
Малзүйчид хүртэл үүнд санаа зовниж байна. Монгол Улсын зөвлөх малзүйч Д.Айлтгүй “Татвар төлдөггүй иргэн гэж байж болох уу. Монгол малыг тооноос чанарт шилжүүлэх нь чухал байна. Чанар сайтай мал өвчин бага тусдаг. Малын өвчин олон удаа гараад буй нь монгол малын чанар муудсантай холбоотой” гэж тайлбарлав.
Балаг үүгээр дуусахгүй. Татва рын систем, иргэний эрх тэгш байдлыг ч хөндөөд эхэлсэн. Малчид байгалийн нөөцийг ямар ч зохицуулалтгүй, дур зоргоороо ашигладаг атлаа нэг ч төгрөгийн татвар төлдөггүй “хувьтай” улс болон хувирсан. Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн багш, доктор, профессор Г.Энхбаяр “Татварын ухамсаргүй бүлэг үүсгэж буй нь харамсалтай” гэж өгүүлсэн юм.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүндэрсэн энэ үед малчдаас татвар авахыг эдийн засагч Ч.Хашчулуун, Монго лын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий лөгч Б.Лхагважав тэргүүтэй манай элит шинжээчид сүүлийн жилүүдэд сануулсаар байгаа. Гэвч татварын бааз суурийг тэлэх ийм боломж байсаар байтал өнөө хэр чимээгүй. Малын хөлийн татвар авдаг болсноор нийгэм, эдийн засгийн ямар их ач хол богдолтойг, хамгийн гол нь малчдад өөрсдөд нь хэчнээн тус тайг мэдсээр байж бүлх залгисан мэт дуугүй суусаар л байна.
100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОЛОМЖ
Төр 10 малтай айлаас татвар авна гэж айлгаагүй. Өнгөрсөн 2015 онд Сангийн яамны өргөн барьсан төслөөр малын тоо, толгой өрхийн гишүүдийн тоотой жишин, тооцохоор тусгасан юм. Тухайлбал, зургаан ам бүлтэй, 300 хоньтой айл татвар төлөхгүй байхаар тооцжээ. Мөн татварыг улсын төсөвт төвлөрүүлэхгүй байх боломж ч бий. Ийм татвар байх хэрэгтэй, эсэхийг орон нутгийн ИТХ-аар шийдвэрлэж, татварт хуримтлагдсан хөрөн гийг худаг ус гаргах, бэлчээрийн талхлалтаас сэргийлэх, хортон шавьж устгах зэргээр орон нутагтаа зарцуулах заалт ч бий.
Цаашлаад төсвийн орлогыг бүрдүүлэхэд ч болохгүй гэх газаргүй. Төр хувийн хэвшил, иргэдээс авч буй татвараараа малчдад ноосны урамшуулал олгодог. Мөн иргэдийн төлсөн мөнгөөр малчдын зээлийн хүүгийн зөрүү төлж, тэтгэвэрт гарах насыг нь хүртэл наашлуулж буй. Ингээд бодохоор малчид туйлын хувьтай хүмүүс.
"Малын хөлийн татвар ногдуулахад улс төрийн зориг хэрэгтэй" гэв
Хэрэв малын хөлийн татвар авдаг болчихвол төрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлөөд зог сохгүй, хамгийн их ашиг тусыг нь хүртэх хүмүүс бол малчид өөрсдөө. Малчдын амьжир гааны эх үүсвэр бэлчээрийг хамгаалах, орон нутаг, улс орны хөгжилд ч чухал нөлөөтэй. Харин үүний тулд дээр үеийнх шиг малын хөлийн татвараас зайлсхийн, бусдын нэр дээр малаа тоолуулдаг, тэмээг үхэр гэж бичүүлдэг заль гаргуулахгүй байх талаас нь маш сайн хяналт тавих чухал.
Монголын өргөн уудам нутгийг бүрхэн налайсан 61.5 сая малаас бэлчээр ашигласны төлбөрт толгой тус бүрээс нь 1000-2000 төгрөг авлаа гэхэд жилд 60-100 тэрбум төгрөг төвлөрнө хэмээн эдийн засагчид хэлдэг. Манай орны 200 орчим мянган малчин өрх бүгдээрээ нийлээд улсдаа төлөх энэ мөнгө бол Монголын нэг л дундаж аж ахуйн нэгжийн эх орондоо төлдөг татвартай дүйх дүн гэдгийг дурдъя.
Улс орны эдийн засаг хүнд байгаа. Засгийн газар хүртэл энэ амаргүй цагт долоон төрлийн татвар нэмэхээр зүтгүүлж байна. Төр зардлаа танаж, тамирдсан хувийн хэвшил хүртэл өсгөсөн татварыг төлөхөөр зүтгэж байхад нэг хэсэг нь өнөөг хүртэл татвар төлөхгүй байгаа нь шударга биш гэж үү.
Монгол бол онгон зэрлэг бэлчээрийн мал аж ахуйтай орон хэмээн цээжээ дэлддэг хэрнээ тэрхүү бэлчээрээ хэрхэн хамгаалах, яаж үр ашигтай ашиг лах тухай асуудлыг зохицуулах хуулиа баталж зүрхэлдэггүй нь хөөрхийлөлтэй.
Г. Балжинням