Чарльз Кловер ОХУ, БНХАУ шилмэл зэвсгийн худалдаагаа сэргээсэн нь АНУ-ын агаарын давуу байдалд заналхийлж байна гэж Нэгдсэн улсын Конгрессын судалгааны тайланд онцолжээ. Уг тайланд Москва, Бээжингийн цэргийн салбарын улам зузаарч буй харилцааны талаар иж бүрэн тусгасан байна.
Хятадын гарт одоогоор дэлхийд хамгийн мундаг гэгдэж буй Оросын газар-агаар ангиллын пуужингийн системийн S- 400 болон Su-35 байлдааны онгоцны дөрөв дэх үеийн загвар байгаа нь АНУ-д маш их хор хөнөөлтэй гэж Конгрессын дэргэдэх АНУ, Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын комисс үзжээ.
Хятадын цэргийн технологийн хөгжлийн боломж бололцооноос давсан Оросын эдгээр чадалтай зэвсгийн систем нь АНУ, эсвэл Тайванийн болзошгүй сөргөлдөөний эсрэг Бээжингийн цэргийн чадавхыг зузаатгаж байгаа талаар тайланд дурдсан аж. Гэвч аюул үүгээр хэмжигдэхгүй. Цаашлаад Хятад улам ч чадалтай зэр зэвсэг үйлдвэрлэх бололцоотой болж буй юм.
Москва өнгөрсөн жил Бээжинд шилмэл технологи бүхий цэргийн техникээ дахин борлуулж эхэлсэн нь ОХУ-ын зэвсгийг дууриалгаж буй Хятадын эсрэг геополитик, эдийн засгийн алсын хараатай шийдвэр болсон. Уг нь 2006 онд шилмэл технологи бүхий зэвсэг Бээжинд экспортлох байсан хэдий ч Оросын Su-27 байлдааны онгоцыг Хятад дуурайлган үйлдвэрлэсэн хэмээн үзэж, ийнхүү хойшлуулсан.
ЗХУ нуран унасны дараа Оросын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгчид Хятад, Энэтхэг рүү гарах зэвсгийн экспортоо зөнд нь орхисон хэдий ч цэргийн технологио алдсан нөхцөлд хэрхэх арга замаа эрэлхийлж байсан билээ.
Конгрессын тайланд ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаа хэвийн болсон 1989 оноос хойш хоёр орны харилцаа зэвсэглэлийн салбарт бүхий л талаар ойртон нягтарч буйг гаргаж тавьсан байна. 2015 оны дөрөвдүгээр сард ОХУ газар- агаар ангиллын S- 400 зургаан батальон пуужинг гурван тэрбум ам.доллараар 2018 онд нийлүүлэх гэрээг Хятадтай хийсэн. Харин байлдааны 24 ширхэг Su-35 онгоц нийлүүлэх гэрээний хүрээнд эхний дөрвийг нь өнгөрөгч арванхоёрдугаар сард нийлүүлж, Хятадын нисгэгчдийг ч сургаж өгөөд буй.
Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хоёр орныг ийнхүү ойртоход хүргэж байна. Тухайлбал, Өмнөд Хятадын тэнгис дэх АНУ-ын оролцоо хийгээд тус улсын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн баазыг эх нутаг дээрээ байрлуулах гэж буй Өмнөд Солонгосын эсрэг Бээжин дээрх бүх арга хэмжээг явуулж байна гэж үзэж болохоор юм.
Ардын чөлөөлөх армид алба хааж байсан, цэрэг зэвсгийн асуудлаар мэргэшсэн шинжээч Юй Ган “АНУ давуу байдлаа зузаатгахыг хүсэж байна. Ядаж л цэрэг зэвсгийн бүхэл бүтэн нэг үед үүнийгээ хадгалахаар чармайж байна” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн “Бээжин бол Хятадын эдийн засгийн өсөлтийн үр дүнд цэрэг, зэвсгийн ялгаатай байдлыг багасгахыг л хүсэж байгаа” гэж тайлбарлалаа.
Харин Орос бол 2014 онд Украинд болсон хэрэг явдлын улмаас улс төрийн хувьд тусгаарлагдаж, Хятадтай улам ойртож байгаа нь түгшүүр төрүүлж байгаа юм. Хоёр улсын цэрэг, зэвсгийн ойртон нягтарч буй харилцааг НАТО- гийн загвартай төстэй хэмээн Конгрессын тайланд дүгнэжээ.