Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жилийг үдлээ. Үндэсний гэх тодотголтой хөтөлбөрийн “автор” нь Монголбанк. УИХ-аас баталсан төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч тус байгууллага олон нийтийн санхүүгийн боловсролыг сайжруулахаар дээрх хөтөлбөрийн санаачлагч нь болсон.
Хөтөлбөрт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нэгджээ. Тэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхээр 2021 он хүртэл энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ханцуй шамласан юм.
Хөтөлбөрийн үр дүнг маш тодорхой төсөөлжээ. Тодруулбал, хөтөлбөр хэрэгжсэнээр хадгаламж болон даатгалтай иргэдийн тоо одоо байгаагаас нэмэгдэх аж. Харин санхүүгийн залиланд өртсөн иргэдийн тоо эсрэгээрээ буурах ёстой. Мөн иргэдийн санхүүгийн сахилга бат сайжирч, хугацаа хэтэрсэн, найдваргүй өрийн хэмжээ агших таамгийг дээрх хөтөлбөр дэвшүүлжээ. Хөтөлбөр хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсгийг нь одоо хэрэгжүүлж байгаа юм.
Иргэдийн сонголтоос эдийн засаг хамаарна
Манай улсын иргэдийн санхүүгийн мэдлэг харилцан адилгүй байна. Үүнийг хэд хэдэн судалгаанд дурдсан байдаг. Дэлхийн банкны тайлангаас харахад, манай улсын хүн амын дийлэнх нь ямар нэг байдлаар санхүүгийн бүтээгдэхүүний мэдээлэлтэй ч ирээдүйд хийх хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг санхүүгийн үйлчилгээний талаар ойлголт багатай байна.
Тухайлбал, судалгаанд хамрагдсан иргэдийн 30 орчим хувь нь хүү, 60-аас дээш хувь нь инфляци хадгаламжид хэрхэн төлөөлөх талаар нарийн ойлголтгүй байжээ. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд уг нь мэдлэг их чухал. Мэдлэгтэй бас мэдээлэл сайтай хүнд өнөөдөр хөрөнгө мөнгө төвлөрч байгаа.
Дэлхий нийтээр улс орнууд хүн амынхаа санхүүгийн боловсролд ихээхэн анхаарал хандуулах болсон. Ялангуяа, хөгжиж буй эдийн засагтай орнууд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэд санхүүгийн суурь мэдлэг олгодог болов.
Олон улсын хэмжээнд санхүү, эдийн засгийн тогтворгүй байдал, хямрал, хүндрэл нь зөвхөн нэг улс бус бүс нутгийг хамрах хандлагатай байгаа. Тиймээс иргэдээ санхүүгийн мэдлэгтэй болгоход хөрөнгө зарах болсон хэрэг. Санхүүгийн мэдлэгтэй болгох нь нэг талаар амьдрах ухаанд үр хүүхдээ сургаж байгаа чухал ач холбогдолтой ажил юм.
Азийн санхүүгийн хямрал нь Япон болон БНСУ-ын эдийн засагт хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг. Тиймээс иргэдийнхээ санхүүгийн боловсролд эдгээр улс түлхүү анхаарч, хүүхдэд багаас нь мөнгөний үнэ цэнэ, түүнийг хэрхэн зарцуулах арга ухааныг цаг алдалгүй ойлгуулж эхэлсэн байдаг юм. Тэдний сайн жишээг зарим орон хуваалцаж, өөрсдийн онцлогт тохируулан нутагшуулж байна.
Шинэ Зеланд, Голланд, Сингапур, Их Британи болон АНУ зэрэг өндөр хөгжилтэй орон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж ирсэн. Энэ нь санхүүгийн зээл тогтвортой байх, улмаар хөрөнгийн зах зээл хөгжихөд нь чухал хөшүүрэг болж байна.
Манай улсын хувьд 2015 оноос дээрх сэдэвт түлхүү анхаарал хандуулж эхэлсэн. Үүний мөрөөр үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм. Хөтөлбөрт Япон болон БНСУ зэрэг орны сайн туршлагыг авчээ.
Улс орнууд хүн амынхаа санхүүгийн боловсролд анхаарал хандуулах болсон
Хөгжсөн болон хөгжиж буй эдийн засагтай дэлхийн нийт 45 орон олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна хэрэгжүүлэх стратеги гаргасан байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын зүгээс жил ирэх тусам иргэдийнхээ санхүүгийн боловсролд анхаарах орнуудын тоо эрчимтэй нэмэгдэх болсныг бас онцолж буй.
Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын өсөлт хурдсаж, хүн амын дунд банкны харилцах данс, хадгаламж, зээлийн үйлчилгээ зэрэг энгийн санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрс нэмэгдсэн. Гэвч иргэдийн дунд санхүүгийн мэдлэг, бүтээгдэхүүний ойлголт дутмаг байгаагаас өөрсдийн хэрэгцээнд тохирсныг сонгож, урт хугацаанд санхүүгийн шийдвэр гаргахдаа хүндрэлтэй тулгарах нь байсаар байна. Энэ нь тухайн өрх гэрийн санхүүгийн байдлаас гадна урт хугацаанд санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх нь бий.
Монгол Улсад санхүүгийн дундаж мэдлэгт газарзүйн байршил хүртэл нөлөөлж байгааг Дэлхийн банкны тайланд дурджээ. Хот суурин газрын иргэдийн санхүүгийн боловсрол харьцангуй өндөр байгаа бол Баян-Өлгий, Ховд зэрэг алс аймгийн хувьд мэдээлэл авах боломж тааруу зэргээс үүдэн санхүүгийн ерөнхий мэдлэг бага үзүүлэлттэй байна.
Харин Өмнөговь, Дорноговь гэсэн уул уурхай хөгжиж буй аймгийн иргэдийн санхүүгийн ерөнхий мэдлэг хот суурин газартай ойролцоо түвшинд байгааг өгүүлжээ. Тэрчлэн тухайн иргэний орлогын түвшин, ажил эрхлэлтийн байдлаас санхүүгийн мэдлэгийн түвшин нь хамаарч байна.
Нийт хүн амын 90 орчим хувь нь банк болон банкнаас санал болгодог бүтээгдэхүүний мэдлэгтэй байгаа бол 50-иас бага хувь нь даатгал, валют арилжааны мэдлэгтэй байна. Харин Монголын хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний талаар Дэлхийн банкны судалгаанд хамрагдсан иргэдийн дөнгөж 30 хүрэхгүй хувь нь мэдэж байгаа юм. Гэтэл бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр Лондоны биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, төлбөр, тооцоо болон арилжааны аварга системийг нь нутагшуулж яваа.
Бас брокерын үйл ажиллагааны талаар судалгаанд оролцогчдын зөвхөн 14 хувь нь л мэдлэгтэй байна. Санхүүгийн мэдлэгийг ашиглах, энэ чиглэлд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс арай илүү идэвхи санаачилгатай байгаа юм.
Өрхийн төсвөө зөвхөн эзэгтэй нартаа даатгаад орхих бус эрчүүд ч санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарах цаг аль хэдийнэ иржээ. Эдийн засгийн хямрал, хүндрэл уг нь биднийг “хүйс”-ээр ялгахгүй л байлтай. Хүүхэд насандаа хуримтлал үүсгэх талаар мэдлэгт суралцаж эхэлсэн хүмүүс санхүүгийн чадварын хувьд илүү өндөр үнэлгээ авах хандлагатай байна.
Бага орлоготой иргэд өдөр тутмын санхүүгээ хянаж, төсөвлөлт хийх чадвар өндөр байдаг бол өндөр орлоготой иргэд ирээдүйд чиглэсэн санхүүгийн шийдвэр гаргахдаа илүү анхаардаг болсон. Энэ нь олзуурхах хандлага ч нийтээрээ ийм биш байна. Монголбанкны толгойлж буй үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр хөрөнгийн зах зээлд иргэдээс оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж, санхүүгийн зах зээлд оролцогчдын хоорондох мэдээллийн урсгал сайжрах юм.
Б. Баяртогтох