Москвад амьдардаг Василина Кнутсен нэртэй төрөлхийн гаргүй бяцхан охин хөлөөрөө хоолоо идэж байгаа өхөөрдөм бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ.
Олон хүн өхөөрдөн үзсэн энэхүү бичлэгийг түүнийг өргөж авсан ээж Эльмира Кнутсен интернэтэд байршуулсан байна. Одоо Василина аав, ээж, бас гурван ахтай. Нэг ах нь мөн л өргөмөл бөгөөд гар хөлгүй ажээ.
Охины бичлэг дэлхий даяар тархсанаас хойш мянга мянган хүн сэтгэгдлээ бичиж, түүнд урам хайрласан үгс хэлж байлаа.
Түүний ээж Эльмира Кнутсен “Василинад гар байхгүй. Гэхдээ бурхан хэзээ ч алдаа хийдэггүй” гэжээ.
Эльмира гэр бүлийнхээ талаар ийн өгүүлсэн байна.
ДЕНИСИЙН ХӨЛ ГАР ХӨГЖӨӨГҮЙ НЬ ТОМ АСУУДАЛ БИШ БАЙЛАА
Нөхөр бид хоёр гэрлэхээсээ өмнө хүүхдийн асрамжийн газар болон эмнэлгүүдэд сайн дурын ажил хийдэг байлаа. Бид хоёр гэрлэхээсээ өмнө хүүхэд үрчилж авна гэж ярьдаг байсан юм.
Хуримынхаа дараа би Екатеринбург руу нөхрийндөө нүүж ирээд сайн дурын ажил хайж байгаад нэг байгууллагын зарлал олж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхүүдээр явж хүүхдүүдийг баярлуулдаг болсон юм. Нөхөр бид хоёр өвлийн өвгөн, цасан охины хувцас өмсөөд өрхүүдээр явж хүүхдүүдийг хөгжөөдөг байв.
Нэг удаа “Буяны зам” байгууллагын захирал бидэнд үе мөч нь гүйцэд хөгжөөгүй Денис нэртэй нэгэн хүүг өргөж авах гэр бүл хайж байгаа тухай хэлсэн юм. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Оросод өргөж авах нь ховор байсан тул захирал биднээс түүнийг авах хүсэлтэй гадаад хүн байгаа эсэхийг асуусан юм.
Денисийг үрчилж авах хүсэлтэй хүн ховор байлаа. Учир нь тэр долоон нас хүрчихсэн, багаасаа л асрамжийн газар өссөн бөгөөд сэтгэхүй нь яг л гурван настай хүүхдийнх шиг байв. Харин нөхөр бид хоёр үргэлж л хүүхэд өргөж авах юм сан гэж ярьдаг байсан тул Денисийг өөрсдөө авахаар шийдсэн юм.
Түүнээс хойш таван жил өнгөрчээ. Бидэнд хүндрэлтэй асуудал маш их байсан. Гэхдээ бусад эцэг эхчүүдээс илүү хүнд байсан гэж би хэлэхгүй. Хүүхдийг хайрла. Хайраар бүгдийг засаж залруулж болно гэж ярьдаг ч бид үүнтэй санал нэгддэггүй. Ганц хайраар бүх асуудлаа шийдэж чадахгүй гэдгийг бид ойлгож байсан.
Денисийг сургуульд явуулах шаардлагатайг хэлж байсан ч үнэн хэрэгтээ өөрөө ариун цэврийн өрөө ч орж чадахгүй хүүхдийг өгөх хүнд гэдгийг би тайлбарлахыг хичээдэг байлаа. Гэтэл хүүгийн гар хөл хөгжөөгүй нь тийм ч том асуудал биш байв.
Түүний хэл яриа огт хөгжөөгүй байсан юм. Денис яг л жижигхэн амьтан шиг гүйгээд л орилоод л байдаг байсан. Хамгийн энгийн үг хэллэг ч хэлж чаддаггүй байсан юм. Түүнийг генийн өвчлөлөөс болж хэл яриа нь одоо ч сайн хөгжөөгүй.
ДЕНИСИЙН ХАМГИЙН ДУРТАЙ ХИЧЭЭЛ БИЕИЙН ТАМИР
Бид Денисийг хиймэл хөлтэй болгосон. Эхэндээ түүнд таалагддаггүй байсан ч одоо түүний хамгийн дуртай хичээл биеийн тамир болсон.
Бусад хүүхдүүдтэй харьцахад бэрхшээлтэй тал олон байлаа. Долоон жил Денис цонх руу ширтээд ертөнцийг хардаг байсан бол бид түүнийг ертөнцөд оруулсан.
Денисийг өргөж авах үед манай хүү Радик ой 10 сартай байсан. Гэтэл хүүгийн маань цамц Денист таардаг байсан гээд бод доо. Денис тийм жаахан биетэй байсан юм. Хүү маань сайхан асрамжийн газар хайр халамжаар дүүрэн өссөн юм билээ.
Нэг удаа ялалтын баярын жагсаал болоход бид гэр бүлээрээ явж байтал бага хүү маань төөрчихсөн юм. Аав нь хэдхэн хором анхаарлаа алдахад хүү маань алга болчихсон. Харин Денис дүүгээ алдалгүй, хиймэл хөлөөрөө гүйсээр байгаад цамцных нь малгайнаас барьж, цагдаа дуудаад аав ээждээ хүргэж өгөхийг хүссэн байгаа юм.
Тэр үнэхээр айсан байсан ч дүүгээ аварсан. Энэ нь надад хүү маань өөрөөсөө гадна бусдад санаа тавьж чадах юм байна гэдгийг ойлгуулсан юм.
Хүүхдүүдээ харахад бид тэднээс үгээр хэлэхийн аргагүй их хайр мэдэрдэг.
Денисийн дараа нөхөр бид хоёр дахиад хүүхэд үрчилж авахыг хүсч байлаа. Бурхан биднийг ямар хүүхдэд аваачихыг хүлээж байлаа. Денисийг бид зориуд хайж олоогүй. Яг тэрэн шиг Василинаг ч бид тэгээгүй юм.
Миний хүү Радик одоо зургаан нас гарантай Василинаг өргөж авахад хамгийн хэцүү байсан байх. Гэтэл Денис “Түүнд гар байна уу үгүй юу ямар ялгаа байгаа юм? Бурхан надад үргэлж тусалдаг” гэж хэлсэн.
АХ НЬ ОХИН ДҮҮГЭЭ ХАМГИЙН ХӨӨРХӨН ГҮНЖ ГЭДЭГ
Харин бага хүү Эйдан гурван ой гарантай “Мэдээж би охин дүүтэй болмоор байна” гэсэн.
Харин дунд хүү маань эхэндээ дургүйцэж байлаа. Гэхдээ тэр их зөөлөн сэтгэлтэй. Денисийг гадаа тоглож байхад нь хүүхдүүд “чөтгөр” гэж дуудаж, шоглож, зөвшөөрөлгүй хүрээд байхад нь ахыгаа өмөөрч хамгаалдаг байсан юм.
Бид Василинагийн талаар 2015 оны арванхоёрдугаар сард сонсоод уулзахад түүнийг үрчилж авах хүсэлтэй хоёр ч гэр бүл байсныг мэдсэн юм. Тэгээд өөрсдийнхөө туршлагатай гэдгээ хэлсэн ч эцэстээ болоогүй.
Хэрвээ бид Денисийг арай эрт үрчилж авсан бол түүний амьдрал үүнээс сайн байх байсан тухай бид боддог юм. Ингээд дунд хүүгийнхээ зөвшөөрөхийг хүлээж байлаа. Василинатай танилцахаас өмнө бид түүнийг гэр бүлийнхээ гишүүн болгоно гэдэгт 100 хувь итгэлгүй байлаа. Гэхдээ Василинаг хараад л түүнгүйгээр бид хаашаа ч явж чадахгүй гэдгийг ойлгосон юм. Манай гэрийнхэн Василинад их хайртай. Радик маань ч түүнийг энэ дэлхийн хамгийн хөөрхөн гүнж гэж нэрлэдэг юм.
МАНАЙД ХҮН БҮР ӨӨРИЙН ХАРИУЦСАН АЖИЛТАЙ
Крис бид хоёрын харилцаанд хүүхдүүдээс болж хэзээ ч хүндрэл гарч байсангүй. Бид хоёр аль хэдийн насанд хүрсэн өөрсдийн гэсэн тогтсон үзэл бодол байр суурьтай болсон хойноо гэрлэсэн юм. Крис 38 би 30 настай байлаа. Бид гэр бүл төлөвлөлт, хүүхэд өргөж авах асуудалд ухамсартай хандсан.
Надаас яагаад хүүхэд нэмж үрчилж авсан юм бэ гэж асуухад би үргэлж гайхалтай сайхан нөхрийнхөө талаар боддог. Василинаг өргөж авах нь түүний санаа байсан.
Нөхөр бид хоёр бурхан алдаа хийдэггүй гэдэгт итгэдэг.
Юм болгон утга учир, өөрийн гэсэн шалтгаантай. Бурхан хүн бүрийг өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй төрүүлсэн.
Хүүхдүүд маань гар хөлгүй гэдгээс үл хамааран сайхан өсөж хүмүүжээсэй гэж хүсч байна.
Манайх маш эмх цэгцтэй айл. Надад маш олон асуудал тулгардаг учраас амьдралаа аль болох хөнгөвчлөхийг хичээдэг юм.
Манайх тодорхой дүрэм журамтай. Хүүхдүүд зөвхөн хоолны ширээний ард тодорхой цагт иддэг байх ёстой. Цэвэрлэгээ хийхэд хялбар байдаг юм. Хөргөгчнөөс дуртайгаа авч холхилдохыг би зөвшөөрдөггүй. Тэгэхгүй бол миний амьдралын минь хамаг цаг хугацаа гал тогоо цэвэрлэж аяга таваг угаахад зарцуулагдана шүү дээ.
Эмээгийнх нь өрөөнд зурагт байдаг ч бид дуртай үедээ үзэхийг зөвшөөрдөггүй. Харин шагнал болгож үзүүлдэг. Бас манайд хүн бүр өөрийн гэсэн хариуцсан ажилтай.
Денис угаалтуураа угаадаг бол Радик хог хаях жишээтэй. Гэхдээ биднээс ч мундаг гэр бүлүүд байгаа. Биддөнгөж суралцаж байна.
Цагаар зугаалж салхинд гарцгаадаг. Василина өдөрт хоёр удаа эмээтэйгээ гадаа гарчихна. Тиймээс хөвгүүд маань цэцэрлэг сургуульдаа явсан хойгуур надад хэдхэн хором ч болтугай чөлөөт цаг гардаг юм.
Ирээдүйд хүүхэд өргөж авахаар төлөвлөж байгаа эцэг эхчүүдэд зөвлөхөд зөвхөн тийм сургалтуудаар битгий өөрсдийгөө хязгаарлаарай. Харин гэр бүлээрээ ярилцаж, энэ талаар ном уншиж байх хэрэгтэй. Оросод магадгүй энэ шинэхэн ойлголт байх. Гэхдээ Европ, Америкт энэ чиглэлээр мэргэшсэн олон хүсайн номнууд бичсэн байгаа.
Бас өөрийгөө халамжлахаа хэзээ ч битгий мартаарай гэж зөвлөмөөр байна.
Эцэг эх нь бие сэтгэлзүйн хувьд эрүүл саруул байх нь гэр бүлийн амьдралд тэр чинээгээрээ нөлөөлж хүүхдүүд ч тийм гэр бүлд аз жаргалтай өсөж торних болно.