Оросын төрийн Думын гишүүн асан Денис Вороненков Киев хотод явж байгаад алуурчны гарт амиа алджээ. Тэрээр өнгөрсөн жил Украйн руу дүрвэсэн бөгөөд Денисийг хөнөөх үед Украйны зүүн хэсэгт цэргийн анги дээр томоохон дэлбэрэлт болсон аж.
Энэ үйл явдлууд давхацсаныг Украйны талаас Оросын тусгай албаны үйл ажиллагаа хэмээн буруутгасан бөгөөд Ерөнхийлөгч Петр Порошенко “Харьков хотын ойролцоох цэргийн ангид болсон явдал золгүй явдал биш юм” гэжээ.
Киевийн цагдаагийн алба аллагын шалтгааныг тодорхойлох хараахан болоогүй гэсэн бол Ерөнхийлөгч Порошенко шууд улс төрийн аллага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Вороненков өнгөрсөн жил улс төрийн шалтгаанаар эхнэрийн хамт Украйн руу дүрвэжээ. Киевт ирснийхээ дараа Оросын бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан бөгөөд Оросын эрх баригчид тэднийг авилгын хэргээр эх орноосоо зугтсан гэж буруутгаж байсан аж.
Харин Вороненков Киевт ирээд Украйны Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн эсрэг мэдүүлэг өгч, 2014 онд Крымийг ОХУ-д нэгтгэсэн явдлын талаар мэдээллийг дэлгэнэ гэж байжээ.
Зөвлөлтийн улс төрийн аллага гэхдээ ийм их үймээнтэй болох нь ховор бөгөөд Вороненковыг Киев хот дахь Премиер Палас зочид буудал руу орох гэж байхад нь алуурчин гал нээсэн аж. Цагдаагийн газраас мэдээлснээр алуурчин Зөвлөлтийн үеийн ТТ загварын гар буу ашиглажээ.
Алуурчныг гал нээсний дараа Вороненковын бие хамгаалагч хариу гал нээсэн аж. Вороненков газар дээрээ амиа алдсан бол алуурчин эмнэлэгт хүргэгдээд удалгүй амиа алджээ. Харин бие хамгаалагч нь чээжиндээ буудуулсан хэдий ч амьд үлдсэн байна.
Украйны ерөнхий прокурор Юрий Луценко “Кремлийн гэрчийг устгах арга нь энэ юм. Магадгүй тэд Януковичийн эсрэг мэдүүлэгээс нь эсвэл КГБ-ийн залгамж болох Холбооны аюулгүйн албаны мөнгө угаах аргын талаар хэтэрхий ихийг мэдэж байсан болохоор нь Вороненковыг хөнөөсөн байж болох юм” гэжээ.
Түүнчлэн гэгээн цагаан өдрөөр ийм хэрэг гарсан нь “Хэрвээ Оросын засгийн газраас зугтаж, урвахыг оролдвол ийм зүйл болно гэдгийг ямар ч үнээр хамаагүй харуулж, бусдад анхааруулж байгаа хэрэг” гэж тэрээр хэлсэн юм.
Харин Оросын талаас Путины хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитри Песков “ОХУ энэ хэрэгт хамааралгүй. Орос улсыг энэ хэрэгт буруутгах нь утгагүй хэрэг” гэжээ.