Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар чуулган Шангрила зочид буудалд эхэллээ. Чуулган 83 хувийн ирцтэйгээр эхэлж байна.
МҮОХ-ны чуулган, гишүүдийн хурал нь МҮОХ-ны эрх барих дээд байгууллага бөгөөд 1956 онд байгуулагджээ.
Долоо дахь удаагийн чуулганд 23-90 насны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд олимп тив, дэлхийн аваргууд, спорт холбооны гишүүд зэрэг 167 төлөөлөгч оролцож байна.
Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, алдаагаа дүгнэж, Токио 2020 олимпийн наадамд гаргах амжилтын эхлэл нь энэ байх юм.
Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2008, 2012 онд хуралдаж байсан бөгөөд энэ удаагийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно.
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД:
- Ц.Бат-Энх Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- Ч.Бат-Эрдэнэ Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- Д.Загдсүрэн Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч,
- Ч.Зоригтбаатар Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- Э.Мөнх-Очир Биатлоны холбооны ерөнхийлөгч
- Л.Халтар Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч нар тус тус нэр дэвшээд байна.
МҮОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД:
МҮОХ нь дүрмэндээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан бөгөөд дараах нэр дэвшигчдээс хоёр нь сонгогдож, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч болно.
- Ч.Отгонбаатар Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөг
- Б.Баттүшиг Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч
- Ц.Дамдин Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч
- Ч.Зоригтбаатар Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
- Ж.Хатанбаатар Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч нар багтаж байгаа юм.
МҮОХ-ны дүрэмд санхүүгийн жилийн тайлангаа тушааж, хянасны дараа чуулганыг зохион байгуулахаар заасан байдаг аж. Иймд энэ удаагийн хурал зуны олимдпийн наадмын дараа бус дараа жилийнх нь эхний улиралд хуралдаж байгаа нь энэ аж.
Хуваарь ёсоор чуулганаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсож, гишүүд саналаа хэлэх бөгөөд 13.30-аас сонгууль явагдах юм.
Чуулганд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд үг хэлж, амжилт хүссэн юм. Мөн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайланг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загджав тавьж байна. Жил бүр гишүүдийн хурлыг хийж, тухайн жилд хийсэн ажил болон санхүүгийн тайланг авч, дараа жилийн ажлынхаа төлөвлөгөө, төсвийг баталдаг.
Олимпийн сургалт сурталчилгаа чухал бөгөөд 2004 оноос эхлэн энэ тал дээр шинэчлэл хийсэн байна. Олимпийн танхимийг 700 гаруй ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад байгуулан оюутан сурагчдад мэдээлэл өгдөг болсон нь маш зөв зүйтэй ажил болсон гэдгийг тэрбээр хэлэв.
Мөн туршлага солилцох уулзалт хийж, “Дархан хил олимпийн бамбар” аяныг зохион байгуулан бүх хилийн цэргийн ангиудаар аялуулсан байна. Ингэхдээ бамбар дамжуулах явцдаа тухайн хоёр ангийн хооронд тэмцээн зохион байгуулах, мэдээлэл өгөх зэргээр үр дүнтэй ажлыг зохион байгуулсан нь зөв зүйтэй ажил болсон гэдгийг онцлов.
Түүнчлэн спорт холбоодод дэмжлэг үзүүлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон улсын холбоодтой хамтарсан бэлтгэл хийх, туршлага солилцох, сургалтад явуулах зэрэг олон арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байгаа аж.
Тамирчдын тэтгэлэг хөтөлбөр бол өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үр дүнтэй ажлуудын нэг. РИО 2016 олимпийн өмнө хоёр жилийн хугацаанд 17 тамирчинд бэлтгэл болон нийгмийн асуудлаа шийдэхэд зориулан тэтгэлэг олгосон бөгөөд тэдний 14 нь олимпийн эрх авсан байна.