Киев хотын төвд ОХУ-ын Думын экс гишүүн Денис Вороненковыг хөнөөхөд оролцсон хоёр дахь сэжигтнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Украины Дотоод хэргийн сайд Антон Геращенко мэдэгджээ.
Тэрээр, “Одоогийн байдлаар аллагыг зохион байгуулахад оролцсон хоёр дахь сэжигтнийг хайх ажиллагааг явуулж байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй, учир нь эдгээр нь мөрдөн байцаалтын нууц юм.” хэмээн “112 Украина” сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Оросын Коммунист намын гишүүн Денис Вороненков 2016 онд Украин улс руу зугтсан ба Украинд ирсэн хойноо Оросын эрх баригчдыг илчилсэн мэдэгдлүүд хийж эхэлсэн аж.
Вороненковыг буудсан этгээд нь түүний бие хамгаалагчид буудуулан, эмнэлэгт нас барсан юм. Түүний биеэс хэд хэдэн гэмт хэрэгтэй холбоотойгоор эрэн сурвалжлагдаж байсан Украин улсын иргэний нэр дээрх паспорт олдсон байна.
Украины Ерөнхий прокурор Юрий Луценко энэхүү гэмт хэргийг үйлдэх болсон нь хоёр ч шалтгаантай байж болох талаар мэдэгдсэн юм. Эхнийх нь Вороненков Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг өгөх ёстой байсан харин нөгөө нь Вороненков Оросын эрх барих тогтолцоонд үүссэн авлигын сүлжээг илрүүлэхээр ажиллаж байсантай холбоотой гэнэ.
Юрий Луценког ийнхүү мэдэгдэл хийхээс өмнө Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Вороненковын аллагыг “Оросын зүгээс үйлдсэн улс төрийн алан хядах үйл ажиллагаа” хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард ОХУ-ын зүгээс Денис Вороненковыг луйврын хэргээр эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг Москва хот дахь “Тома” компанийн байрыг зарах луйврын схемийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, “Энэ хэрэгт Оросын мөр харагдаж байна гэсэн мэдэгдлүүд нь утгагүй юм.” хэмээн мэдэгдсэн байна.