Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад албаныхан гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн хүрээнд хийгдэх авто замын трасстай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 196-р тогтоолоор баталсан “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжих уг төслийн хүрээнд 1 дүгээр хорооллын хойд дэнжээс Шархад, Ботаник, Дүнжингарав хүртэл дөрвөн эгнээтэй 25 км хатуу хучилттай зам тавигдах юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн багийнхан ирэх долоо хоногт ажлын уулзалт дахин хийхээр тохиролцлоо.
Энэ үеэр нийслэл хотын мастер төлөвлөгөө болоод бусад төслийн ажлыг “Шинэ их тойруу” төсөлтэй харьцуулан, боловсруулсан судалгаа шинжилгээг дахин нягтлахаар болсон аж.