“Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал-2017” сэдэвт үндэсний зөвлөлийн болж байна.
Улсын хэмжээнд 2016 онд 14 аймгийн 61 суманд 138 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 31.3 мянган ой, 3.2 сая га бэлчээр, нийт 3.2 сая га ой, хээрийн талбай өртөж, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд 1.3 тэрбум төгрөг, байгаль, экологид 10.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Энэхүү ой, хээрийн түймрийн улмаас дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 41 айлын гэр, байшин, 64 өвөлжөө, хашаа, 6143 толгой мал, 6 автомашин 27766 боодол өвс шатжээ.
Эдгээр тооноос харахад манай оронд зөвхөн нэг жилд гарсан ой, хээрийн түймэрт олон мянган га ой мод, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутгууд өртөн байгаль, экологид асар их хохирол учирч, иргэдийн аж амьдралд түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байгаа юм.
Ой хээрийн түймэр гарах шалтгааны 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Мөн ойн түймэр, доройтол, хомсдол нь ойд шатах материал их, түймрийн хяналт сул, түймрээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, ойн түймэрт хайхрамжгүй ханддаг зэрэг шалтгаануудаас болж жилээс жилд нэмэгддэг байна.
2016 оны улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахад гарсан зардал учирсан хохирлын хэмжээг 2015 онтой харьцуулахад түймрийн тоо 2.5 дахин, байгаль экологи, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд учирсан хохирол, гал түймэр унтраасан зардал 5.8 дахин буурсан боловч нас барсан хүний тоо өссөн үзүүлэлттэй байгаа аж.