“Дэлхийн оддыг нэгэн тайзнаа” уриатай “Яг түүн шиг шоу” Боловсрол суваг телевизээр хоёр дахь удаагаа гарах гэж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 2-ны ням гаригаас эхлэн үзэгчдэд хүрэх энэ цэнгээнт шоу нэвтрүүлэгт:
- Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар
- "Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү
- Залуу дуучин А.Хишигдалай
- “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг
- БНСУ-ын "Монтант" хамтлагийн гишүүн С.Гантогоо
- Төгөлдөр хуурч С.Алимаа /Ами/
- Дуучин Б.Халиун нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх бөгөөд найм дахь оролцогчийг зохион байгуулагчид нууцлав.
Нэвтрүүлгийн анхны дугаараас харах боломжтой хэмээн оньсого хэвээр үлдээлээ.
Шоуны эхний дугаараас эхлэн ОХУ-ын мэргэжлийн өндөр түвшний чадварлаг туршлагатай артистууд ажиллах юм байна.
Энэ нь дэлхийн 39 оронд зохион байгуулдаг үзэгчдийн сонирхлыг татсан телевизийн шилдэг шоу нэвтрүүлэг.
Шоу нэвтрүүлгийг жүжигчин Ц.Цолмонбаяр, “Боловсрол суваг” телевизийн хөтлөгч Б.Болд нар хөтөлнө. Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Нэвтрүүлгийг Боловсрол суваг телевиз, "Эндемол Шайн" группийн албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа бөгөөд ялагч нь 20 сая төгрөгийн эзэн болох юм.