АНУ-ын Боинг компаниас агаарын гурван хөлөг худалдах авах гэрээг МИАТ ТӨХК 2011 онд хийсэн. Энэ дагуу 2013 онд цоо шинэ Боинг 767 300ER онгоцыг хүлээн авсан. Үлдсэн хоёр хөлгийг 2019 онд шилжүүлэн авах байв. Гэвч эдийн засгийн хүндрэлийн улмаас Боингтой байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулсан байна.
Худалдан авалтын гэрээг түрээсийн гэрээ болгон өөрчилжээ. Хоёр жилийн турш хэлэлцээ хийснээр Боинг 737 Макс 8 загварын хоёр хөлгийн худалдан авах эрхийг агаарын хөлгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Avolon aeroscope leasing limited компанид шилжүүлжээ. Энэ компаниар дамжуулан МИАТ 2019 оноос эхлэн хоёр ширхэг, цоо шинэ Боинг 737 Макс онгоцыг 12 жилийн хугацаагаар түрээслэх юм байна. Ингэснээр Боингтой байгуулсан гэрээг цуцлан, тус компанид урьдчилгаа болгон төлсөн 1.9 сая ам.долларыг түрээсийн компани руу барьцаа болгон шилжүүлжээ.
Насжилт өндөр агаарын хөлгүүдийн түрээсийн хугацаа дуусмагч цоо шинэ онгоц түрээслэх нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой.
Өнөөдөр түрээсийн шинэ гэрээнд гарын үсэг зурах ёслол Ерөнхийлөгчийн өвлийн ордонд боллоо. Гэрээнд МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир, Боинг компанийн Зүүн Хойд Азийн борлуулалт хариуцсан захирал Скотт Гримсби, Аволон компанийн Азийг хариуцсан захирал Саймон Хэнсон нар гарын үсэг зурав.
Дэлхийн агаарын тээвэрлэгч компаниудын ашиглаж буй нийт онгоцны 40 хувийг түрээсийн онгоц эзэлдэг байна. Боинг компани үйлдвэрлэсэн онгоцоо түрээслэх үйлчилгээ үзүүлдэггүй тул тэдний санал болгосон компаниуд дундаас Aволон компанийг сонгожээ.
Одоогоор МИАТ компани 2000-2015 онд үйлдвэрлэсэн, 5 онгоцоор нислэг үйлдэж байна. Эдгээрийн дөрвийг түрээсээр ашигладаг. Түрээсийн хугацаа нь 2019, 2020 онд дуусах тул шинэ гэрээ байгуулах шаардлага үүсчээ. Насжилт өндөр агаарын хөлгүүдийн түрээсийн хугацаа дуусмагч цоо шинэ онгоц түрээслэх нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой аж.
БОИНГ 737 МАКС ЗАГВАРЫН ОНГОЦ
Боингийн шинэ үеийн 737 загварын онгоцнуудын залгамж загвар бөгөөд энэ ангиллын дөрөв дэх үеийн онгоц юм. Илүү том, илүү бага түлш зарцуулдаг шинэ хөдөлгүүр, салаа далавчтай. Энэ онгоцыг хамгийн анх өнгөрсөн нэгдүгээр сард хөөргөжээ.
Боинг 2016 оны арван хоёрдугаар сарын байдлаар нийт 3605 ширхэг 737 Макс загварын захиалга авсан байна. Шинэ загвартаа энэ сарын 9-ний өдөр АНУ-ын Холбооны агаарын удирдлагын төвөөс зөвшөөрөл авчээ.
Эхний ээлжийн онгоц тавдугаар сараас захиалагч нартаа хүрэх бөгөөд Малиндо Эйр компани анхны зорчигчдыг тээвэрлэх юм.
Боинг компани 2006 онд анх 737 загварыг сайжруулах ажлыг эхэлсэн. Тэд 2014 оны арван нэгдүгээр сараас 2030 оныг хүртэл бүх 737 загварыг шинэ хувилбараар солих зорилго тавьжээ.
Учир нь 2010 онд тэдний гол өрсөлдөгч болох Эйрбус компани шинэ хөдөлгүүртэй, түлш зарцуулалт, ашиглалтын зардал бага А320 neo загварыг танилцуулсан. Энэ загвар олон агаарын тээврийн компанид таалагдаж, их хэмжээгээр захиалах болсноор Боинг түлш бага зарцуулдаг, ашиглалтын зардал багатай загвар бүтээх ажилдаа яаравчлан оржээ.
Боинг 737 МАКС загвар нь одоогийн A320 онгоцноос 16 хувиар, A320neo загвараас 4 хувиар бага түлш зарцуулдаг. Туулах зайны хувьд A320 neo-оос нэг бол илүү, нэг бол тэнцүү байх юм. Бизнес ангилалд 15, энгийн суудалд 150 зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм.