Өнөөдөр Дэлхий нийтээрээ Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, сүрьеэ өвчний өнөөгийн байдлын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, Анагаах ухааны доктор О.Нандин-Эрдэнэтэй товч ярилцлаа.
-Энэ жил дэлхийн сүреэгийн өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
-Энэ жил “Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, НЭМГ, ДЭМБ, Глобаль сан болон манай байгууллага төрийн бус байгууллагуудтай хамтран нийт хүн ам, сүрьеэтэй өвчтөн, эрсдэлт бүлгийхэнд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Зөвхөн нэг өдөр тэмдэглээд зогсохгүй хоёр сарын аян болгон нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм.
-Сүрьеэгийн өвчлөл манай оронд ямар байна вэ?
-Манай оронд сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр дунджаар 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаар байранд, нас баралтын шалтгааны нэгдүгээр байранд орж байгаа. Мөн сүрьеэгээр өвдөж буй 10 тохиолдол бүрийн нэг нь хүүхэд байна. Энэ нь сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болохыг, өвчлөл өндөр байгааг харуулж байгаа юм.
-Сүрьеэ нь ямар онцлогтой өвчин вэ. Сүрьеэ өвчнөөр ямар хүмүүс илүү өвчилж байна вэ?
-Сүрьеэ нь амьсгалын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг нянгийн гаралтай халдварт өвчин. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиах, найтаах, ярихад сүрьеэгийн нян агаарт цацагддаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг. Амьсгалын замын халдварт өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүрьеэ өвчнөөр ихэвчлэн хоол тэжээлийн дутагдалтай, ажилгүй, олон нийтийн газар ажилладаг хүмүүс илүүтэй өвчилж байна.
-Цаашид сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?
-Нэн тэргүүнд сүрьеэтэй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх шаардлагатай. Мөн иргэдийн сүрьеэ өвчний талаарх мэдлэг, мэдээлэл хандлагыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм. Манай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв энэ чиглэлээр тодорхой шат дараалалтай арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Мэргэжлийн байгууллагууд хангалттай ажилласан ч иргэдийн идэвхи, оролцоо муу байвал сүрьеэгийн өвчлөл буурахгүй хандлагатай байна. Манай иргэд сүрьеэгээр өвчилсөн гэдгээ мэдсэн хирнээ нуудаг тохиолдлууд ихээр гардаг.
-Та дэлгэрэнгүй ярихгүй юу, сүрьеэгээр өвчилснөө яагаад нуудаг гэж ?
-Хамгийн гол асуудал нь ажлын хамт олон ялгаварлан гадуурхах, ажлаас халах зэрэг шалтгаануудаас болон өвчилснөө нуудаг. Өвчилснөө нуух нь өөрийн эрүүл мэнд болон бусдын эрүүл мэндэд давхар хохирол учруулж байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
-Иргэд өөрсдийгөө сүрьеэ өвчнөөр өвчилсөн гэдгээ мэдэхгүй явж байгаа тохиолдол байдаг болов уу. Ямар үед сүрьеэгээр өвдсөн байна гэж үзэх вэ?
-14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах, турах, бие сульдах, халуурах, шөнө хөлрөх, цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралттай харьяа дүүргийн сүрьеэгийн диспансерт хандах хэрэгтэй. Эмнэлэгт хандаж эмчилгээгээ цаг алдалгүй тогтмол хийлгэснээр та гэр бүл, хамт олон болон бусад хүмүүст халдвар тараахгүй мөн та өөрөө бүрэн эдгэрэх боломжтой юм.
-Сүрьеэгийн талаар иргэдэд илүү анхааруулмаар ямар асуудал байна вэ?
-Сүрьеэг хүн бүр анхаарах шаардлага тулгарч байна. Ажил олгогч нарт хандаж хэлэхэд хамт олон дунд чинь сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүн байгаа бол та бүхний дэмжлэг маш чухал гэдгийг хэлмээр байна. Учир нь сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алддаг энэ үед ялгаварлан гадуурхахгүйгээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Мөн сүрьеэгээр өвчилсөн хүн эмчилгээгээ таслахгүй, шантралгүй тууштай хийлгэх шаардлагатай. Сүрьеэгийн эмчилгээ нь ямар хэлбэрийн сүрьеэ вэ гэдгээс хамаараад 6-24 сарын туршид үргэлжилдэг учир эмчилгээгээ хийлгэхгүй байх тохиолдол их байгаа нь эмэнд дасалтай сүрьеэ үүсгэдэг. Сүүлийн үед эдгэрсэн боловч дахих тохиолдол байна. Иймд эмчилгээгээ бүрэн хийлгэж дууссаны дараа гам сайн барих хэрэгтэй, Хэт их ядрахгүй байх, хүнд хүчир ажил хийхгүй байх мөн дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлж чадна. Эцэст нь хэлэхэд Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе гэж уриалмаар байна.
-За баярлалаа