“Эх дэлхийн цаг” маргааш тохионо. 2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарсан эх дэлхийн өдөр болтлоо өргөжжээ.
Дэлхийн бүх хүнийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалан үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэх утга санааг илэрхийлсэн хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-аас санаачлан хэрэгжүүлж олон нийтийг нэгдэхийг уриалсаар ирсэн.
Энэ жилийн "Эх дэлхийн цаг"-ийн кампанит ажлыг БОАЖЯ-наас санаачлан маргааш 20.30 цагаас 21.30 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр "Лаатай үдэш"-ыг зохион байгуулах юм.
2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дах хөтөлбөрийн газрын санаачлагаар энэ хөдөлгөөнд нэгдэн орж Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий аймгуудад зохион байгуулсан бөгөөд дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Арга хэмжээний талаарх мэдээллийг EARTH HOUR MONGOLIA фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.