Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар чуулган Шангрила зочид буудалд болж байна. Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн тус чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох юм. Үдээс өмнө МҮОХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьсан бол 13.30 цагаас сонгууль эхэлсэн юм.
МҮОХ-ны долдугаар хуралд нийт 167 төлөөлөгч оролцож буй бөгөөд гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөл, тамирчид байх ба дараах байдлаар сонгогджээ.
- Олимпийн төрлийн бүх спорт холбоод 32 тус бүр гурван төлөөлөгч,
- Олимпийн бус төрлийн спорт холбоод 36,
- Олимпийн зөвлөл 29,
- ОУОХ-ны гишүүн 1,
- Олимпийн аварга 2
- Тамирчдын төлөөлөл 2 байгаа юм.
Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2008, 2012 онд хуралдаж байсан бөгөөд энэ удаагийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно.