Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн оргил барилдаан мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи, энэ тэмцээнд анх удаа ёкозүна цолтой зодоглож буй Кисэносато нар оноолт таарсан.
Харүмафүжи гурван унаа, есөн даваатай яваа бол Кисэносато нэг ч унаагүй башёг итгэл төгс тэргүүлсэн хэвээр. Хоёр хүчтэн өмнө нь 61 удаа таарахад манай аварга Харүмафүжи 37 нь давсан юм.
Сүмо сонирхогчид Харүмафүжиг шинэ ёкозүнад аваргын зангараг харуулах болов уу хэмээн таамаглаж байна. Кисэносатогийн араас хамгийн ойрхон буюу нэг унаатай нэхэж яваа бөх Харүмафүжигийн дэвжээний озэки Тэрүнофүжи юм.