Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлууд дундаас сэтгэцийн болон бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд илүү хурцаар тавигдах болжээ.
Xакатон 48 цагийн турш үргэлжилнэ
Тоо баримт дурдахад Монгол улсын хүн амын 15 хувь буюу 470 мянга гаруй нь өсвөр насныхан байдаг бөгөөд ихэнх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй, тулгарч болох асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэнд хандах талаар мэдээлэл дутмаг байдаг.
Тиймээс Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь" цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэхүү цуврал үйл ажиллагааны хүрээнд дээрх хоёр асуудалтай холбоотой семинар, чуулга уулзалтуудыг өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан бөгөөд өнөөдөр төслийн шийдвэрлэх үе шат болох "Hacking for Youth Health" сэдэвт Хакатон эхэллээ.
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт өнөөдөр эхэлж буй хакатон 48 цагийн турш үргэлжилж оролцож буй багууд мөнгөн шагнал хүртэх юм. Түүнчлэн шинэ санаа, бүтээлч шийдлээ танилцуулсан баг, оролцогчдод цаашид хамтран ажиллах, төслөө хөгжүүлэх зэрэг олон боломж нээгдэх аж.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Жүдит Бруно хакатоныг нээж хэлсэн үгтээ:
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өсвөр үеийнхэн гэдэг бол тухайн улс орны ирээдүйн манлайлагч нар юм. Залуу үеийнхэн хүчирхэг, өвчлөмтгий бус, дасан зохицох чадвар сайтай байдаг.
Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш энэ үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлсээр, өнөөдөр хакатон эхэлж байна. Бид бүгд энд залуучуудад тулгамдаж буй бэрхшээлийг шийдэх аргыг хайж олохын тулд ирлээ.
Тиймээс хамтдаа ажиллаж, шийдэл олж, ямар аргаар эрүүл мэндийн асуудлаас сэргийлэх, илүү үр дүнтэй байхыг олно гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь шинэлэг санаа гаргахыг эрмэлзэж байгаа.
Эндээс гаргаж ирсэн санал санаачлагыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол улсын засгийн газар, Канадын Уотерлогийн их сургууль хамтран ажиллах болно.
Зорилго дэвшүүлнэ гэдэг амархан байж болох юм. Харин тэр зорилготоо хүрч, үр дүн гаргана гэдэг амаргүй зүйл" гэсэн юм.
Эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий “Hacking Health” төслийг 2012 онд Канадад эхлүүлжээ. Инноваци, дижитал технологийн хөгжлийг ашиглан эрүүл мэндийн салбарт шийдэл гаргаж ирэх зорилготой энэ төсөлд өнөөдрийн байдлаар таван тивийн орнуудын 7611 хүн оролцож, 612 төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Уотерлогийн их сургуулийн Туслах профессор Плинио Морита “Одоогоор Монгол улс энэ төсөлд оролцоогүй байна. Гэхдээ ирэх хоёр өдрийн хугацаанд өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ санаачлагыг гаргаж та бүхэн “Hacking Health”-ын нэгээхэн хэсэг болно гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Өнөөдөр 18:00 цагаас албан ёсоор эхэлж буй энэхүү Хакатонд 140 гаруй залуус багт хуваагдан оролцож байгаа бөгөөд ням гарагийн 16:00 цагт өндөрлөж, дүнгээ гаргана.