Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс иргэд С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй тогтоолгох боломжтой болжээ.
С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөгийг шинжилгээний зардалд зарцуулах ба удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах юм байна.
Монгол улсад 2016 оны байдлаар элэгний С вирусийн халдварын тархалт нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж, дэлхийд С вирусийн өндөр тархалттай улс болоод байна гэж нийслэлийн ЭМНДГ-аас мэдээллээ.