-2018 онд ОХУ-д болох ДАШТ-д оролцохын төлөө шигшээ багууд тэмцэлдсээр байна-
Уругвайн Монтевидео хотноо ОХУ-д болох ДАШТ-ын урьдчилсан шатны CONMEBOL бүс буюу Өмнөд Америкийн бүсийн тэргүүлэгчид болох Уругвай болон Бразилийн шигшээ багууд учраа тааран тоглолоо.
Тоглолт эхлээд Уругвайн шигшээ багаас Эдинсон Кавани 9 дэх минутад торгуулийн цохилтоор гоолдож багтаа давамгайллыг авчирсан. Энэ нь түүний шигшээ багийнхаа төлөө оруулсан 40 дэх гоол нь байлаа.
Гэхдээ тэдний давамгайлал ердөө 10 минут үргэлжилж Бразилын шигшээ багийн Хятадын лигт тоглож буй Паулиньо 19, 52, 90 дэх минутуудад гоолдон хэт трик толилуулжээ.
Мөн Нэймар тоглолтын 3-1 болгосон гоолыг оруулж Бразил 3 оноо хүртсэн байна. Ингэснээр Бразил хэсгээ 13 тоглолтын дараах байдлаар хойноо яваа Уругвайн шигшээ багаас 7 онооны зөрүүтэй тэргүүлж байна.
Харин нөгөө талд Аргентины Бүэнос Айрэс хотод Аргентин хүчтэй өрсөлдөгч Чилийн шигшээг угтан авч 1-0 харьцаатай хожлоо. Тоглолтын цорын ганц гоолыг Лио Месси торгуулийн цохилтоос оруулжээ. Өмнөд Америкийн бүсээс эхний 4 баг шууд ДАШТ-д орох бол 5-д орсон баг плэй оффын тоглолт хийнэ. Одоогийн байдлаар Бразил, Уругвай, Аргентин, Колумб гэсэн дарааллаар ДАШТ-д орох байранд бичигдэж байна.
Эх сурвалж: SPS