-Улирал дуусахад 3 долоо хоног хүрэхгүй хугацаа үлдэж байгаа энэ үед Маяамид ач холбогдол өндөртэй тоглолт боллоо-
Бүсийнхээ 4-р байранд 42-29 гэсэн амжилттай бичигдэж байсан Торонто Рэпторс, Дорнод бүсийн 8-д явж буй Маяами Хитийн талбайд зочлон тоглолоо. Энэ тоглолтод Рэпторсоос багийн шилдэгүүд болох Кайл Лаури, Серж Ибака нар оролцоогүй.
Гэхдээ багийн ахлагчдын нэг Демар Дерөзаны авсан 40 оноо хожил авахад хангалттай байлаа. Эхний үед Рэпторс 10 оноогоор хоцорч дууссан боловч 2-р үеэс санаачлагыг авч 101-84 харьцаатай хожлоо. Ийнхүү тэд 10 болон түүнээс дээш оноогоор хожигдож яваад хожсон тоглолтоороо лигийг тэргүүлж байгаа гэдгээ дахин нэг удаа баталсан юм.
Тус тоглолт тэдний 19 дэх 10 болон түүнээс дээш оноогоор хожигдож яваад эргэн ирж хожсон тохиолдол болж бүртгэгдсэн. Харин Маяами Хитийн хувьд энэ тун чухал тоглолт байсан бөгөөд хэрэв хожил авсан бол дээрээ яваа 2 багтай хожлоороо тэнцэх байлаа. Одоо тэдний дор Чикаго Буллс, Детройт Пистонс багууд нэхэж явна. Одоо Хитэд 9 тоглолт үлдсэн бөгөөд аль болох олон хожлыг авч байж плэй оффт багтах, бүр байрлалаа ч дээшлүүлэх боломжтой юм.
Эх сурвалж: SPS