Гурван жилийн өмнө живсэн Севол гатлага онгоцыг татаж гаргах ажил эхэллээ. Өмнөд Солонгосын Далай, загас агнуурын яам уг гатлага онгоцыг татаж гаргах ажлыг удирдан явуулж байна.
Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас гатлага онгоцыг татан гаргах ажиллагаа түр саатаж байгаа ч ажлын багийнхан одоогийн байдлаар гатлага онгоцны 10 гаруй метрийг татаж гаргаад байгаа аж.
Севол гатлага онгоцыг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд бүтнээр нь гаргаж авна хэмээн найдаж буйгаа Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээллээ.
Севол гатлага онгоц 2014 оны дөрөвдугаар сарын 16-нд тус улсын өмнөд эрэгт хөмрөн живсний улмаас 295 хүн амь эрсэдсэн юм. Амиа алдсан хүмүүсийн олонх нь сургуулийнхаа аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ. Есөн хүний цогцос өнөө хэр нь олдоогүй байгаа юм.