Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Өнөөдөр 14 дэх өдрийн барилдаанууд болсон юм.
Тэмцээнийг манай озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрбээр 13 даваа, нэг унаатай явна. Манай бөх өнөөдөр Котошюгикүг давсан юм. Түүнтэй адил нэг унаатай байсан шинэ ёкозүна Кисэносато өнөөдөр аварга Какарюүд өвдөг шороодов.
Кисэ ийнхүү сүүлийн хоёр өдөр дараалан уналаа. Тэрүнофүжигийн араас Кисэносато л хоёр унаатай явж байна. Тэмцээнийг тэргүүлэгч хоёр бөх маргааш оноолт таарсан юм. Хэрэв Тэрүнофүжи давбал шууд түрүүлнэ. Харин Кисэносато давбал хоёр бөх нэмэлт барилдаан хийх юм.