Шатарын УАШТ Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 17-25-нд боллоо.
Монголын Шатрын холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан эрэгтэйчүүдийн 57 дахь удаагийн УАШТ-д шилдэг 12 шатарчин оюун ухаанаа уралдуулж, Баянхонгор аймгийн харьяат “Зуун шатар” клубийн тамирчин, Их мастер Ц.Батчулуун есөн оноогоор түрүүллээ.
Түүний хувьд улсын аваргаас ийнхүү дөрөв дэх алтан медалиа зүүсэн юм. Хэнтий аймгийн шатарчин У.Насанжаргал найман оноогоор мөнгөн медаль хүртэв. Гуравдугаар байрт Ховд аймгийн шатарчин С.Билгүүн 7.5 оноогоор шалгарчээ.