Өнгөрч буй энэ долоо хоногт болсон, онцлох үйл явдлууд юу байв?
ҮЙЛ ЯВДАЛ
МҮОХ-ны долдугаар чуулган болж, удирдлагуудаа томилов. Рио де Жанейрогийн олимпод манай баг тамирчид өмнөх олимпийн амжилтаа ахиулж чадаагүй ч өмнөх ерөнхийлөгч Д.Загдсүрэнг улираан томиллоо. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин нар ажиллахаар боллоо.
Өнгөрсөн баасан гарагт Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ оны улсын төсвийн тодотголыг өргөн барилаа. Ингэснээр ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах нэг шаардлагыг биелүүлж байна. Бусад шаардлагууд нь Япон, БНХАУ, БНСУ, Дэлхийн банк зэрэг хандивлагч орнуудаас манай улсад олгох зээлийн баталгааг авах юм.
Урд хөрш рүү нүүрс тээвэрлэх, төмөр замын шинэ чиглэлийг ашиглалтад орууллаа. Дорноговь аймгийн Олон Овоотын өртөөнд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, өргөжүүлснээр тус өртөөний дамжин өнгөрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нүүрснээс олох экспортын орлого тэр хэрээр өсөх юм.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, Гучин хоёрын тойргоос хойш зам дагуух даланд авто машины хуучин тос асгаж байгаа гэрэл зургийг иргэд нийгмийн сүлжээнд байршуулсан юм. Иймд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар орчны хөрсийг цэвэрлэжээ.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа элчин сайд С.Баяр Лондонд амьдардаг иргэдтэй уулзжээ. Энэ үеэр тэрээр ЭСЯ-ны гадаа тайван жагсаал хийсэн иргэдийн эсэргүүцлийн талаар байр сууриа илэрхийлэв.
Өнгөрч буй энэ долоо хоногт Казах түмний үндэсний баяр Наурыз өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө. К.Ерикийн гэр бүл баяраа тэмдэглэж буй фото сурвалжилгыг хүлээн авна уу.
ВИДЕО: GoGo мэдээний агентлаг та бүхэнд 100 гаруй жилийн өмнө баригдсан Богд хааны долоон сүм, өвлийн ордноос бүрдэх Богд хааны ордон музейг танилцууллаа.
НИЙТЛЭЛ
GоGо мэдээний агентлаг хар тугалганы эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, тур дундаа нийслэлийн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг цуврал сурвалжилгаар та бүхэнд хүргэсээр байна. Сэтгүүлч Г.Одгарав энэ удаад хөрсөн дэх хар тугалгын хэмжээг тогтоосон судалгааны баримтад үндэслэн “Бидний хүүхдүүд хордож байгаа нь ТЭДЭНД хамаагүй” нийтлэлийг бэлтгэлээ.
Манай сэтгүүлч Р.Адьяасүрэнгийн Япон орноос бэлтгэсэн, тус улсын Батлан хамгаалах их сургуулий талаарх нийтлэлийг эндээс уншина уу.
ЯРИЛЦЛАГА
Да хүрээ захыг хотооос гарган, авто машины, зориулалтын, нэгдсэн зах байгуулах ажлыг нийслэлийн өмнөх удирдлагууд эхлүүлсэн ч авто машины ченжүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн ч Баянзүрх дүүргийн шинэ удирдлагууд захыг нүүлгэн, иргэдийн эрүүл мэндэд хортой орчныг цэгцэлнэ гэсэн хатуу байр суурьтай байна. Тус дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Т.Батцогт 200 ченжээс болж, 200 мянган хүн хордож болохгүй гэсэн юм.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Олон жилийн турш нийгмийн даатгал төлсөн иргэд тэтгэврээ тогтоолгосны дараа нэг удаа дахин тогтоолгох эрхтэй. Гэвч хуульд заасан энэ эрхээ бид мэддэггүй. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийY тэтгэврийн байцаагч Б.Сугарын ярилцлагаас уншаарай.
Анх гурван хүүхдээ асрамжийн газарт өгье гэж бодон, архинд орж, сэтгэлээр унаж явсан ч хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн аав Д.Бүрэнбаяртай сэтгүүлч Ц.Наранцацралт ярилцсан юм.