Баасан гарагт албан ёсоор эхэлсэн уг Хакатонд 140 гаруй залуус нийт 19 багт хуваагдан оролцож байна. 48 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн уг үйл ажиллагаа өнөөдөр 16:00 цагт өндөрлөж, шүүгчид дүнгээ гаргах юм.
Яг одоо багууд хоёр хоног буюу нийт 48 цагийн турш хэлэлцэж шийдвэрлэсэн шинэлэг санаагаа шүүгчдэд нэг бүрчлэн танилцуулж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенэс, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Б.Цогтбаатар, Уотерлогийн их сургуулийн Туслах профессор Плинио Морита, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал, доктор Ч.Лодойравсал нар гээд мэргэжилтнүүдийн олон төлөөлөл шүүж байна.
Оролцогчид Хакатонд ирэхдээ багаа бүрдүүлсэн нь байсан ч энд ирээд найз нөхөд болж нэг баг болж оролцсон нь ч байлаа. Тэд нийт 48 цаг турш Өсвөр насныханд тулгамдаж буй асуудлыг технологид тулгуурлан хэрхэн шийдвэрлэж болох талаарх шинэлэг санааг эрэлхийлж, найзууд болж, санаануудаа уралдаалж олон шийдлүүдийг дэвшүүлсээр байна.
Оролцогч багуудын заримаас Өсвөр үеийн эрүүл мэндийн төлөө ямар санаа, шийдлийг дэвшүүлж буй талаар нь сонирхлоо.