Өнөөдөр ОХУ улс даяар авлигын эсрэг томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байна.
Эсэргүүцлийн жагсаалыг Путины гол өрсөлдөгч гэгддэг "Авлигын эсрэг сан"-г үүсгэн байгуулагч Алексей Навальный удирдан явуулж байсан юм. Москвагийн цагдаагийн газраас түүнийг хууль бус жагсаал зохион байгуулсан хэмээн үзэж саатуулжээ.
Үүний дараа тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Залуус аа би зүгээ. Надад анхаарал хандуулсны хэрэггүй. Тверийн гудамж руу явж, жагсагчидтай нэгдээрэй. Өнөөдрийн жагсаалын сэдэв - Авлигын эсрэг" хэмээн жиргэжээ.
Навальный хэдэн өдрийн өмнө "Он нам не Димон" нэртэй баримтат киног олон нийтэд дэлгэсэн юм. Тус баримтат кинонд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хөрөнгө хэдэн тэрбум рубль гэсэн мэдээлэл гарсан; иргэд бухимдаж эсэргүүцэж байгаа аж. Одоогийн байдлаар тус киног давхардсан тоогоор 11 сая гаруй хүн үзжээ.
Нийслэл Москва хотод болж буй эсэргүүцлийн жагсаалд хамгийн их хүн цугларсан. Москва хотын захирагчид жагсаал хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд жагсагчдыг тарахыг шаардаж буй юм.
Шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд жагсаалд оролцсон иргэдийг 20 мянган рублиэр торгож, 15 хоног саатуулна гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал болж буй талбайд Оросын тусгай хүчнийхэн болох ОМОН-ий албан хаагчид, цагдаагийнхан иржээ.
Түүнчлэн авлигын эсрэг эсэргүүцлийн жагсаал Сибирь, Урал, Краснодар, Новосибирск, Иркутск, Владивосток, Красноярск, Екатеринбург зэрэг олон хотуудад болж байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС