Засгийн газраас 2014 онд Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлийг баталж, улс орны хөгжилд нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг гаргасан. Байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг 11 чиглэлийн 30 гаруй мэргэжлийг уг жагсаалтад оруулжээ.
Гэвч Азийн топ 100 сургуулийн нэг болох алсын хараатай МУИС-д дээрх чухал ач холбогдолтой зарим мэргэжлээр бэлтгэх боловсон хүчний залгамж халаа тасарч байна гэхэд хэтрүүлсэн болохгүй. МУИС-ийн математик, физик, хими, археологич, ойн үйлдвэрийн техник технологи зэрэг байгалийн ухааны мэргэжлээр элсэн суралцах оюутан үгүй болжээ.
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Дээд боловсролын шинэчлэл” хөтөлбөр төрийн өмчийн том их сургуулиудад 2014 оны хичээлийн шинэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн жилээс байгалийн ухааны хөтөлбөрүүдийг маш цөөхөн оюутан сонгодог болжээ.
Энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн эхний жил МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн ангийг 13, ойн үйлдвэрлэлийг дөрвөн оюутан сонгосон байна. Хойтон жил нь Физикийн ангийг таван оюутан сонгосон бол 2016-2017 оны хичээлийн жилд химийн хөтөлбөрийг ТАВ, физикийг ГАНЦХАН оюутан сонгосон гэвэл Та итгэх үү. Итгэхэд бэрх боловч энэ бодит үнэн юм.
“МУИС нь академик мэдлэгийг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байна” хэмээн хөгжлийн зорилго зорилтоо тодорхойлсон ч, энэ нь тунхаг бичиг төдий байсныг бодит байдал харууллаа.
Төрөөс “ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ” хэмээн онцолсон бусад мэргэжлүүдийг ч сонгон суралцах оюутны тоо “Шинэчлэл хийсэн” гэх сүүлийн гурван жилд эрс буурснаас харахад нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсонтой адил “шинэчлэл” болжээ.
Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, одон орон, сансар судлал, электроник, үйлдвэржилт зэрэг баялгийг бүтээх, судалгаа шинжилгээ хийх, өргөжүүлэн хөгжүүлж улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах, эрдэмтэн, судлаачдыг бэлтгэдэг эх булаг төрөөс хэрэгжүүлсэн алдаатай бодлогын үрээр оргилохоо больж байна.
Ганц, хоёрхон оюутантай учир анги бүрдэхгүйн зовлон бий. Ангигүй оюутнууд нь багш нартаа олдохгүй.
МУИС-ийн Математик, физик, химийн ангийн хичээл нэгдүгээрт хүнд, хоёрдугаарт сургуулиа төгсөөд судалгаа шинжилгээг өндөр түвшинд үргэлжлүүлэн хийх боломж Монголын нөхцөлд хомс гэдэг утгаар сонирхлын төвд байж чаддаггүй мэргэжлүүд юм байна. Гэвч төр улс гэж байгаа учир бодлогынхоо хүрээнд боловсон хүчнээ тасралтгүй бэлдсээр өнөөг хүрчээ.
Улсаас Их сургуулийн урсгал зардлаас өөр санхүүжилт өгөхгүй учир багш нарын цалин, хичээл практикийн бүх зардлыг сургалтын төлбөрөөс гаргадаг. Нөгөө талаас ганц, хоёрхон оюутантай учир анги бүрдэхгүйн зовлон бий. Ангигүй оюутнууд нь багш нартаа олдохгүй. Оюутнуудынхаа араас тэнхимийн эрхлэгч нь утасддаг, “Хичээлдээ суу” гэж дууддаг гэнэ.
Нэгэнт оюутангүй учир зарим хөтөлбөрийн багш, ажилтан хүссэн хүсээгүй шахагдаж ажлын байргүй болж байна. Суурь шинжлэх ухааны салбарууд мөхлийн ирмэгт ирлээ гэж үүнийг хэлээд байгаа юм. Суурь шинжлэх ухаанаа хөгжүүлэхгүй бол үйлдвэрлэл, технологийн хөгжлийн талаар яриад хэрэггүй юм.Хими, физик, биологи, математик, ой судлал, ус судлал зэрэг хэд хэдэн анги ийм шалтгааны улмаас хаалгаа барихад хүрчээ.
Багш нар нь“Америкаас хуулсан энэ шинэчлэл цөөхөн хүн амтай, оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр санхүүждэг их сургуулиудтай манай нөхцөлд тохирохгүй. Гаргасан алдаагаа эртхэн засъя” хэмээн сургуулийн хуучин захирал Р.Бат-Эрдэнэд хэдэнтээ хандсан ч тусыг эс олжээ. Харин ч эсрэгээрээ “оюутнууд сонгохгүй хөтөлбөрийг бүр мөсөн хаана” гэж хатуурхсан нь Монгол Улсын эрх ашигт яав ч нийцэхгүй. Энэ улсын эрдэм шинжилгээ, сургалтын гол цөм болсон их сургуулийг удирддаг хүний амнаас гарсан үг гэхэд итгэмээргүй мунхаг мугуйд аж.
Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр юм бүхэн сонголттой болсон нь сайхан юм. Гэхдээ сонголт болгон оновчтой байдаггүй. Монгол Улсын дээд боловсролын бодлогыг дунд сургуулиа дөнгөж төгссөн, насанд хүрээгүй хүүхдүүдийн сонголтоор тодорхойлж байгаа нь шулуухан хэлэхэд эмгэнэл.
ШИНЭЧЛЭЛ НЭРТЭЙ ЗАВХРАЛ / Шинэ захирал Я.ТӨМӨРБААТАРТ /
МУИС-ийг хоёр жил удирдсан Р.Бат-Эрдэнэ захирал өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд Я.Төмөрбаатарыг өнгөрсөн долоо хоногт томиллоо. Шинэ захирал Я.Төмөрбаатар нь Шинэчлэлийн Засгийн газрын үед БСШУС-ын дэд сайд байж үзсэн. Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн талаар сайн мэдэх учиртай хүн.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл хуульч эрхзүйч, эдийн засагч, хэлний болон сэтгүүлзүй зэрэг нийгмийн ухааны чанартай, чанаргүй боловсон хүчнээр хахаж байна. Дээд сургууль төгсчихөөд ажлын шалгуурт тэнцэхгүй, арга буюу худалдагч, хувийн жижиг үйлчилгээний байгууллагад мэргэжил шаардахгүй ажил хийж байгаа залуус олон.
Дээд боловсролын үйлчилгээг бодлогогүйгээр явуулснаар хөдөлмөрийн зах зээл дээр давхцал үүссэнээс дипломтой ажилгүйчүүдийн эгнээ жил ирэх тусам тэлсээр байна. Нөгөө талд нь улс орны хөгжилд хэрэгтэй мэргэжилтэн дутагдсан учир тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлүүдийг зарлаж, залуусыг эргээд ажилтай байх мэргэжлээр суралцахыг уриалсан хэрэг юм. Төрийн энэ бодлого хэрэгжих шат буюу сургууль дээрээ яаж гажуудсаныг Та харав уу.
Боловсролын салбарыг шинэ сайд, МУИС-ийг шинэ захирал удирдах болсон энэ цаг үедээ “Либерал арт” системийг халж, гаргасан алдаагаа яаралтай засах хэрэгтэй байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дээд боловсролын тухай хуулийн 3.4.3-т “Дээд сургууль нь тодорхой чиглэлээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил явуулах, бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт эрдэм шинжилгээний байгууллага юм” гэж заасан. Нэн тодорхой тусгасан хуулийн энэ заалт Монгол Улсын үндэсний их сургуульд зөрчигдөөд эхлэхэд, бусад сургуулиуддаа яаж шаардлага тавих вэ?
Дээд боловсролын шинэчлэлийг хийхдээ сургалтын агуулгыг эрс өөрчилж, АНУ-ын их сургуулиудад голдуу хэрэглэдэг системийг нэвтрүүлэхээр зорьсон. Өөрөөр хэлбэл, суралцагчдын сонирхолд тулгуурласан сургалтыг явуулахад чиглүүлсэн нь мэргэжлийн нэр томъёогоор “либериал арт” системийг нэвтрүүлсний гол алдаа болсныг бид бэлхнээ харлаа.
Энэ системээр сургалтаа үргэлжлүүлбэл Монгол Улс шинжлэх ухааныг устгасан, түнэр харанхуй нийгэм рүү явах учир гаргасан алдааг даруйхан засахыг БСШУС-ын САЙД Ж.БАТСУУРЬ, МУИС-ийн РЕКТОР Я.ТӨМӨРБААТАР нараас хичээнгүйлэн хүсмээр байна.
Шинэчлэл нэртэй завхралын эхлэл болсон энэ хөтөлбөр МУИС-д зөвхөн оюутны хичээл сонголтоор зогсохгүй олон сөрөг үр дагаврыг авчирчээ.
Тухайлбал:
-Бакалаврын боловсролыг дөрвөн жилийн хугацаанд эзэмшүүлдэг бөгөөд оюутны I курсээс эхлэн мэргэжлийн хичээлүүдийг системтэйгээр зааж, мэргэшүүлж бэлтгэдэг байсан. Шинэ системийг нэвтрүүлснээр эхний 1.5 жилд ерөнхий эрдмийн хичээл үзэж, үлдсэн 2.5 жилд мэргэшүүлж төгсгөх болсон. Иймд хуучин төлөвлөгөөний үед төгсөгчдөөс чадавх нь багасч төгсөхөөр байгаа нь энгийн ухамсрын түвшинд ч ойлгомжтой асуудал юм.
-МУИС-иас гарсан оюутны тоо 2012-2013 онд 301 байсан бол 2014-2015 онд 997 болж нэмэгдсэн нь МУИС-ийн нэр хүнд буурсан, сургалт, мэргэжил сонгох систем нь ойлгомжгүйтэй холбоотой биш гэж үү.
-2015 онд МУИС-ийн Хүмүүнлэгийн шинжлэх ухааны их сургуульд суралцсан I курсын оюутнуудын 74 хувь нь мэргэжлээ сонгож, 250 гаруй оюутан мэргэжлээ сонгож чадаагүй байгаа юм.
-2015 онд 270 орчим оюутан шилжсэн нь 2012 оны түвшиндээ байгаа нь оюутны мэргэжлээ оновчтой сонгох зорилго биелээгүйтэй холбоотой хэмээн МУИС-ийн багш нар дүгнэсэн байна.
Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр энэ хэвээр цааш үргэлжлэх боломжгүйг багш нар нь сургуулийн удирдлагууддаа, мөн удаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлаараа дамжуулан олон нийтэд мэдээлж, засаж залруулахыг шаардсан боловч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Боловсрол бол улс орны хөгжлийн түлхүүр, төрийн хар хайрцагны бодлогоор удирдагдах стратегийн чухал салбар. Шинжлэх ухаанч боловсон хүчнээр дутагдсан улсад хөгжихийн тухай гэрэлтэй ирээдүйг төсөөлөх боломжгүй агаад жолоодлогогүй машинд суусантай агаар нэг аюултай юм.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.