Сангийн яам, Дэлхийн Банкнаас экспортыг дэмжих төслийг эхлүүллжээ. Уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдийн экспортыг дэмжиж, тэдний гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах чадавхийг нэмэгдүүлэ нь төслийн гол зорилго юм.
Төслийн үргэлжлэх хугацаа 4.5 жил. ЖДҮ эрхлэгчдийг сургалтад хамруулан, тэдэнд санхүүгийн тусламж олгохоос гадна экспортыг дэмжих зээлийг нь даатгана. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг болох юм.
Баасан гарагт болсон, төслийн нээлтийн үеэр Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Монголын нийт экспортод уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсан. Экспортыг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ төсөл амьжиргааг дэмжиж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох чиглэлээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй бусад хүчин чармайлтуудтай нийцэж байна” гэв.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болон шинээр бий болох жижиг дунд үйлдвэрүүд экспортын зээлийн даатгалд илүү хялбар, өргөн хүрээнд хамрагдах боломжтой. Мөн практик мэдлэг, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх санхүүгийн дэмжлэгийг авна” гэсэн юм.
Энэ төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн давхар даатгалын хувьцаат компани, даатгалын хувийн компаниуд болон санхүүгийн бусад байгууллагууд ЖДҮ эрхлэгчдэд зориулсан, экспортын чиглэлээрх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхэд суралцах юм.
2015 оны байдлаа манай улсын нийт экспортын 87 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Уг салбарт нийт ажиллах хүчний ердөө 4 хувь ажиллаж байв. Харин хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь ногддог төдийгүй, хүн амын бараг тал хувийн амьжиргаа, орлого, хөрөнгийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг.
Төгсгөлд нь хэлэхэд экспортыг дэмжих төслийг Дэлхийн Банкны хамгийн ядуу бүлэгт зориулсан сан болох Олон улсын хөгжлийн холбооны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх аж.