Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр бүрэн тусгай сургуулийн сурагчид сургуулийнхаа гадаа яг одоо жагсаж байна.
Тодруулбал, тус сургуулийн ахлах, дунд ангийн бүх сурагч хичээлдээ орохгүй байхаар шийджээ. Ийнхүү жагсах болсон шалтгаанаа багш нар хичээлээ олигтой заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй. Тиймээс бидний суралцах эрх зөрчигдөж байна.
Мөн спортын янз бүрийн арга хэмжээнд хүүхдийг идэвхтэй оролцуулдаггүй, ялгавартай ханддаг төдийгүй хүүхдүүдтэй багш нар хүндэтгэлтэй бус харьцдаг гэсэн юм. Түүгээр ч барахгүй н.Доржпүрэв багш хүүхдийн толгой руу номоор байнга цохиж, өшиглөж, үснээс нь зулгаадаг гэв.
Иймд сурагчидтай хүндэтгэлтэй харилцах, дохионы хэл мэддэг багшаар хичээл заах, ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэх үйлдлээ зогсоохыг тэд шаардаж байна.
Сурагчдын ярьж буйгаар бусад ЕБС-ийн сурагчидтай адил суралцаж, Их дээд сургуульд орох хэмжээний боловсрол эзэмшихийг хүсэж байна гэсэн юм. 10а ангийн сурагч Л.Мөнхбаатар “Багш нар хичээлээ дохионы хэлээр заадаггүй учраас хүүхдүүд хоорондоо дэмий ярьж суух, гар утсаа оролдох зэргээр хичээлийн цагийг үр ашиггүй өнгөрүүлж байна” гэлээ.
Жагсаж буй сурагчдын төлөөлөл болон сургуулийн захиргаа, өмнөх үеийн төгсөгч, ангийн багш нарын яриаг доор сийрүүлэв.
Сурагчдын яриа...
12а ангийн сурагч Б.Буян-Орших: Бид сонсохгүй ч гэсэн бүхнийг хардаг...
Бид хичээлээ дохиогоор сурмаар байна. Багш нар бидэнтэй үргэлж уурлаж харьцдаг, өмнө заасан зүйлсээ дахин дахин заадаг. Өмнө нь бид энэ асуудлыг сөхөх гэхэд багш нар “Одоо ойлголоо, битгий ингэ” гэж хэлж байсан.
Бид гомдол гаргахаа болиод буцаад хичээлдээ явж л байсан. Одоо хангалттай. 29-р сургуулийн багш нар биднийг өрөвдөж, хайрлаач гэж гуйгаагүй. Зөвхөн багш нарын дохионы чадварыг сайжруулж өгөөч. Дохионы хэл дээр хичээлийг чадварлаг заадаг болох хэрэгтэй.
Эрүүл хүүхдүүд яаж сурч байна, тэр хэмжээнд боловсролыг авдаг болмоор байна. Тэд зовж сурдаг бол бид ч гэсэн зовоод сурмаар байна. Бид сонсохгүй ч гэсэн харж байгаа шүү. Багш нар ажлын байран дээр ёс бус зүйлс хийдэг, бидэнд анхаарлаа хандуулахгүй байна.
Бид сургуулиа төгсөөд ЭЕШ-д тэнцдэг бол өнөөдөр ийм асуудлыг гаргахгүй. Сургууль төгсөх болчихсон, амьдрал нүдэнд харагдаад эхэлчихсэн байхад одоо бачуурч байна.
Захирал Б.Батсайхан: Багш нарыг чадваргүй гэж хэлж болохгүй
Багш нараа бид төрөл бүрээр сургаж, төр засгаас ч анхаарал тавьж байгаа. Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр бэлтгэгдсэн багш Монголд алга байна. Тиймээс бид шалгаруулалтад тэнцсэн багш нарыгаа сургууль дээрээ дохионы хэлний хичээлд хамруулдаг.
Багш нар чадваргүй, хичээл зүтгэл гаргадаггүй гэвэл би худлаа гэж бодож байна. Цаг үргэлж л хүүхдүүдийнхээ төлөө сурч боловсорч байдаг. Манай багш болгон тодорхой хэмжээний дохионы хэлний чадвартай.
Хэн ч шалгаж, хэн ч тодорхойлоогүй учраас багш нарыг чадваргүй гэж хэлж болохгүй. Магадгүй энэ хүүхдүүдийн цаана хэн нэгэн зохион байгуулаад, хүүхдүүдийг ашиглаж байж болох юм. Хэрвээ хүүхдийг ийм зүйлд турхирч байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй.
Эцэг эх, багш нараараа дамжуулаад хэлж болохоор байхад өнөөдрийг хүртэл бичгээр гаргасан гомдол байхгүй.
1995 онд 29-р сургуулийг төгсөгч Б.Юмжирдулам: Энэ сурагчдыг битгий хэлмэгдүүлээрэй
Чанартай боловсрол олгохгүй байна, хичээлийн цагийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байх шиг байна. Сургуулийнхаа багш нарыг ёс зүйн асуудал доголдолтой байгааг сурагчид нь хэлж байна. Тусгай сургуулийн сурагчид өмнөх үеийн төгсөгч нартай харьцуулахад их муу болж. Өнөөдөр би есдүгээр ангийн хүүхдээс “Энэ юу вэ?” гээд асуухад Масло гэдэг үгийг дохиогоор хэлж чадахгүй, мөс гэж хариулж байна.
Гэтэл бидний үед хүүхдүүд ийм байгаагүй. Тухайн үеийн ахмад багш, сургуулийн удирдлагуудын хүүхдийг сургая гэсэн сэтгэл байсан учраас үр дүн гарсан.
1997 оны нэг үйл явдлыг эргэн сануулахад төгсөгч нар нийлээд бичиг гаргаад яаманд өгч байсан. Яам энэ асуудлыг сонсоод, шийдвэрлэсэн боловч, тэр үед хөдөлгөөнд оролцоод, бичиг өгсөн хүүхдүүд маш их хэлмэгдсэн.
Боловсролын системд өөрчлөлт хийгээч гэсэн хүсэлтийнх улмаас хавчиж, гадуурхсан жишээ бий. Наад зах нь одоо 29-р сургуулийн дотуур байранд ажиллаж байгаа н.Баярмаа багш. Бага ангийн багш мэргэжил эзэмшсэн боловч мэргэжлийнх нь дагуу ажиллуулахгүй, ямар сайндаа л дотуур байранд ажиллаж байна.
Тиймээс одоо энэ хүүхдүүдийг өмнөх үе шиг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсье.
12а ангийн багш н.Уртнасан: Би энэ сургуульд 16 жил ажиллаж байна
Би энэ сургуульд 2001 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд дохионы багш нараар хичээл заалгаад, хүүхдүүдтэйгээ харилцаад ажил хэвийн л явагдаж байна. Математикийн хичээл ордог.
Гадаад нэр томъё их байдаг болохоор хүүхдүүд ойлгоход хүндрэлтэй байдаг. Сургуулийн хөтөлбөр бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тохирсон хөтөлбөрийн дагуу явагддаг. Жишээлбэл манай долдугаар ангийн хүүхэд гэхэд ЕБС-ийн зургадугаар ангийн хүүхдийн үздэг хичээлд сууна.
Гэхдээ ангийн зарим хүүхдүүд үнэхээр сурах чадвартай, үеийнхнээсээ илүү бол зургадугаар ангийн хичээл заагаад суулгаад байхгүй. Яг тохирсон хичээлийг нь шахаад ордог. Одоо гадаа жагсаж байгаа хоёр хүүхдийн хувьд ЭЕШ-д орохгүй.
Манай сурагчид төгсөөд ихэвчлэн коллежид ордог. 12 дугаар ангийн хувьд хоёр бүлэгтэй. Манай ангиас дөрөв, нөгөө ангиас гурван хүүхэд нийт хоёр ангийн 19 хүүхдээс долоо нь ЭЕШ-д орох гээд бэлтгэж байна.
Уртнасан багшийн зөвшөөрсний дагуу 12а ангийн бусад хүүхдүүдтэй уулзаж зарим зүйлсийг асуув. Гэхдээ хүүхдүүд жагсаалын талаар, ангийнхаа хүүхдүүдийн талаар ярих сонирхолгүй байсан бөгөөд их сургуулийн шалгалтдаа бэлтгэж байгаа гэсэн юм.
Багш нарын хувьд дохионы хэлний чадвар хэр байдаг талаар асуухад “Гайгүй” гэж хариулав.
Шинэчлэлт: 2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр нийтлэгдсэн мэдээлэлд Уртнасан багш "Одоо гадаа жагсаж байгаа хоёр хүүхдийн хувьд ЭЕШ-д орох эрхгүй" гэж буруу бичсэн байсан тул "орохгүй" болгож өөрчлөв.