Хонконгийн орлогч захирагчаар ажиллаж байсан Керри Лам Хонконгийн шинэ захирагчаар сонгогдлоо.
Бээжингийн дэмжлэгийг хүлээсэн Керри Ламыг сонгогчдын зөвлөл Хонконгийн шинэ удирдагчаар сонгосон талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Сонгогчдын зөвлөлийн нийт 1194 гишүүн санал өгснөөс Керри Лам 772-ынх нь саналыг авч чаджээ.
Хонконгийн сонгогчдын зөвлөлийн цөөн гишүүдтэй тогтолцоо нь тус бүс нутагт оршин суух 7.3 сая иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй хэмээн шүүмжлэлд өртсөөр ирсэн билээ.
Керри Ламын улс төрийн хатуу чиг баримтлал, Бээжингийн байр суурийг дэмждэг зэрэг нь 20 жилийн өмнө “нэг улс хоёр систем” нэрийн доор БНХАУ-ын мэдэлд шилжсэн, Британийн колони байсан Хонконгийн ард иргэдийн дунд цаашид зөрчилдөөн үүсгэнэ хэмээн шүүмжлэгчид болон сөрөг хүчнийхэн үзэж байна.
Хонконгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Ансон Чан Аль Жазира агентлагт өгсөн ярилцлагадаа Керри Лам хонконгчуудын дунд маш бага рейтингтэй байгааг онцолсон байна. Тэрээр, “Керри Лам маш богино хугацаанд чадварлаг, найдвартай баг байгуулах хэрэгтэй. Тэрээр өөрийнхөө удирдах гэж буй улсын иргэдийн итгэлийг ямар нэг байдлаар олох хэрэгтэй.” хэмээн ярьсан байна.
Түүний хэлж байгаагаар Бээжингийн албаны хүмүүс сонгогчдын зөвлөлийнхнийг хэн нь хэнд саналаа өгснийг нь олж тогтоож чадна хэмээн айлгасан аж. “Саяны сонгууль үнэхээр шударга бус болж өнгөрсөн. Хонконг дахь Бээжингийн төлөөлөгчийн газар сонгуулийн үйл явцад илэрхий нөлөөлсөн.” хэмээн Ансон Чан онцолсон байна.
Санал хураалт болж өнгөрсөн байрны гадаа Керри Ламыг эсэргүүцэж, ардчиллыг дэмжигчид цугларсан байсан юм.
2014 онд Хонконгд бүх нийтийн ардчилсан сонгууль явуулахыг шаардан, хэдэн мянган залуус жагссан билээ. Нээлттэй шүхрийг бэлгэ тэмдгээ болгосон тус бослогыг Хятадын эрх баригчид хүчээр дарсан юм. Жагсаалын үеэр Керри Лам Бээжингийн байр суурийг дэмжиж, Хонконгд ямар нэг улс төрийн шинэчлэлт өөрчлөлт хийхийн эсрэг байгааг илэрхийлж байсан аж.