Өчигдөр Монголбанкнаас зарласан, нэг ам.долларын ханш 2459 төгрөг байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 2600-г шүргэсэн америк дэвсгэртийн үнэ тогтвортой буурсаар байна. Үүнд иргэдийн хүлээлт нөлөөлж байгаа аж. Хоёрдугаар сард иргэд долларын хадгаламжаа төгрөгийн хадгаламж руу шилжүүлэх нь ихэсч, арилжааны банкууд дахь төгрөгийн хадгаламж 390 тэрбум төгрөгөөр өсчээ.
Нөгөөтэйгүүр манай улсыг чиглэх ам.долларын урсгал ханшид шууд нөлөөлдөг.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн Бүгд найрамдах Солонгос улсаас 500 орчим сая ам.долларын, экспортыг дэмжих Экзим банкны зээлийг сарын өмнө авсан талаар мэдээлсэн. Мөн БНТУ-аас 300 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон байна. Үүний сацуу ирэх сарын эхээр ОУВС-гийн захирлуудын зөвлөл Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээг баталснаар эхний ээлжинд 100 орчим сая ам.долларын зээлийг хүлээн авах юм.