Оросын эрх баригчид Москва хотод өнгөрсөн ням гарагт болсон авлигын эсрэг жагсаалд оролцогч хэдэн зуун хүнийг барьж саатуулсныг АНУ-ын Төрийн департамент буруушааж байгаагаа илэрхийлсэн байна. Америкийн Төрийн департаментын Гадаад хэрэг хариуцсан хэлтэс болсон үйл явдлыг ардчиллын үнэт зүйлсийг гутаан доромжилсон явдал хэмээн тодорхойлсон байна.
Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер, “Бид ОХУ-аас жагсаалын үеэр саатуулагдсан бүх иргэдийг даруй суллахыг шаардаж байна.” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хэлж байгаагаар Алексей Навальныйг жагсаалд хүрэлцэн ирснийх нь дараа саатуулж, түүний удирддаг “Авлигын эсрэг сан”-ийн байранд нэгжлэг хийсэн талаарх мэдээг АНУ-ын зүгээс маш түгшүүртэйгээр хүлээн авсан гэнэ.
Жагсаалд оролцогчдыг саатуулсан явдлыг АНУ-ын талаас ардчиллын үнэт зүйлсд халдсан явдал гэж үзэж байгааг ч мөн илэрхийлсэн байна.
Түүнчлэн Эдвард Сноуден өөрийн твиттер хуудаснаа, “Зөвшөөрөлтэй эсэх нь хамаагүй, тайван жагсаж байгаа иргэдийн эсрэг хүч хэрэглэх нь шударга бус явдал.” хэмээн бичсэн байна. Тэрээр 2013 онд Америкийн нууц албанд ажиллаж байхдаа америкийн тагнуулын газрын нууц мэдээллийг задруулан, эх орноосоо зугтан ОХУ-д гурван жил гаруй амьдарч байгаа билээ.
Өнгөрсөн ням гарагт Оросын томоохон хотуудад авлигын эсрэг жагсаал өрнөсөн юм. Иргэдийн жагсах болсон гол шалтгаан нь Алексей Навальныйгийн удирддаг “Авлигын эсрэг сан”-аас ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хөрөнгийн талаар гаргасан баримтат кино юм.
Москва хотын цагдаагийн газраас мэдэгдэж байгаагаар жагсагчдын тоо найман мянгад хүрсэн гэсэн ч сөрөг хүчнийхэн 25-30 мянган хүн жагссан хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Москва хотод л гэхэд нийт 900 гаруй хүнийг саатуулсан гэх мэдээлэл байна.