Замын цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Ачааны автомашин, ачаа тээвэрлэлт” аяныг зохион байгуулж, хяналт шалгалт хийж байна.
Энэхүү арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл “Ачаа тээвэрлэх”, мөн дүрмийн 20 дугаар зүйл “Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавих юм.
Сонирхуулахад нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машинд дараах зөвшөөрлүүдийг олгодог. Үүнд:
-“В” – бүх жин нь 3,5 тн болон түүнээс бага
-“С” – бүх жин нь 3,5 тн-оос дээш
-“СЕ” – чиргүүлтэй автомашинд зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөл нь зургаан сарын хугацаатай байна.