Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны хүмүүс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүрэгтээ хийсэн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан юм.
Тус дүүргийн хувьд Засаг даргын томилгооны асуудал маргаан дэгдээж, Нийслэлийн Засаг дарга С.Батболдын томилсон Э.Бат-Амгалан ажлаа хүлээн авах гэж хүч ашиглан, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.
Үүнээс дөрөв хоногийн дараа Нийслэлийн Засаг дарга хэвлэлийн хурал хийж, түүний томилгоог Баянзүрх дүүргийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүний захирамжийг түдгэлзүүлсэн тухай шийдвэр гарсан талаар танилцуулж байв.
Шийдвэр гарснаас хойш одоогийн Засаг дарга Д.Пүрэвдаваа ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд өнөөдөр ийн ажлын тайлангаа тавьж байгаа юм.
С.Батболд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа хэлээд “Би хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаснаа нотлох болно” гэдгийг хэлж байсан.
Томилгоотой холбоотой асуудал ямар шатандаа яваа талаар Д.Пүрэвдаваа, “Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль 2016 оны аравдугаар сард болсон. Иргэд Ардчилсан Намын 22, Ардын намын 19 төлөөллийг сонгосон. Өнөөдрийг хүртэл сонгуулийн хороо иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан хэвээр байна.
Сонгуулийн тухай хуульд 2016 оноос эхлэн нэмэлт зүйл мөрдөж эхэлсэн. Тэр нь шат шатны сонгуулийн хороо маргаантай асуудлаа дотооддоо шийдвэрлэдэг байсныг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс шүүх шийдвэрлэдэг болсон. Монгол Улсад аливаа маргааныг шүүх эцэслэх хууль, дүрэмтэй. Эцсийн шийдвэр гарахаар албан ёсоор мэдэгдэнэ гэв.