Өчигдөр Москва хотод Алексей Навальныйгийн удирддаг “Авлигын эсрэг сан” жагсаал зохион байгууллаа. Жагсаалыг хотын удирдлагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан ба жагсагчид “Авлигын эсрэг сан”-гийнхны ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн эд хөрөнгийн талаар олсон баримтын талаар эрх баригчдаас хариу өгөхийг шаардсан юм.
Жагсагчид Пушкины хөшөөний дэргэд болон Тверская өргөн чөлөөний гудамжинд цугларан, “Авлига ирээдүйг үгүй хийж байна”, “Мартахгүй, уучлахгүй”, “Дмитрий Анатольевич, таныг сонсохгүй” зэрэг лоозон барьцгаасан байв.
Албан ёсны тоогоор Москва хотын гудамжнаа 8000 орчим хүн жагссан гэх боловч “Авлигын эсрэг сан”-гийн мэдээлснээр 20-25 мянган хүн цугларсан гэнэ. Жагсаал дөнгөж эхлэхэд хууль сахиулагчид жагсагчдыг саатуулж эхэлсэн аж. Жагсаалын үеэр цагдаагийн тусгай ангийн 200 гаруй албан хаагч ажиллаж байсан ба нулимс асгаруулагч хий ашигласан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжууллаа.