ДАШТ-д орох магадлал тун бага болсон Голландууд өөрчлөлт хийж байна. Дэлхийн гурван удаагийн дэд байрт, 1988 оны ЕА Недерландын шигшээ багийн дасгалжуулагч Данни Блинд ажлаа хүлээлгэн өглөө.
Манчестер Юнайтедийн Дали Блиндын аав Даннигийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шигшээ багийг удирдахдаа 17 тоглолтод оролцож, долоон тоглолтод нь хожигдсон амжилттай ийнхүү ажлаасаа халагдаж байна.
Түүний хувьд Гүүс Хиддинкийг орлон хоёр жилийн хугацаанд ажилласан бөгөөд Нидерландын шигшээ баг өнгөрсөн Бямба гаригт Болгарын шигшээ багт 2-0 харьцаатай хожигдсоноор урьдчилсан шатны хэсгийн дөрөвдүгээр байранд бичигдэх болсон.
Хэсгээс тэргүүлэн гарсан баг нь ДАШТ-д оролцох учраас Недерландын шигшээ багийн хувьд 2018 онд ОХУ-д болох дэлхийн аваргад оролцох магадлал тун бага болсон юм. Блиндийн удирдлага дор Нидерландын шигшээ баг мөн 2016 оны ЕАШТ-г өнжсөн. Түүнийг Фред Грим түр орлон ажиллах бөгөөд тэдний дараагийн тоглолт Италийн шигшээ багийн эсрэг Мягмар гаригийн шөнө болно.
Эх сурвалж: SPS