Монгол улсад одоогийн байдлаар арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд үргэлжилж буй Монгол орны эдийн засгийн хүндрэл нийт банкууд болон банкны харилцагч нарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байгаа билээ.
Харин энэ хүндрэлийг хамгийн сайн даван туулахын зэрэгцээ томоохон банкуудыг үйл ажиллагааны өсөлтөөрөө өнгөрсөн онд тэргүүлсэн нэгэн банк байсан нь Капитрон банк юм. Капитрон банкны нийт актив 2016 онд 125 хувиар өсч, ганцхан жилийн дотор 2,3 дахин өсөлт хийж чадсан байна. Харин банкны системд буй бусад арилжааны банкуудын дундаж өсөлт 17,5 хувь байсан байна.
КАПИТРОН БАНКНЫ ҮҮСЭЛ
Капитрон Банк нь 2001 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд “Капитрон” гэдэг нэр нь цаанаа утга учиртай, Капитал-Электрон хэмээх хоёр үгний хослолоос бүтсэн, “Хөрөнгийг мэдээллийн технологид суурилан удирдах” гэсэн агуулгатай юм.
Анх “Петровис” компани үүсгэн байгуулж байсан энэхүү банк нь 16 жилийн турш Монгол орны эдийн засаг, банкны салбарт тулгарч байсан олон шалгуурыг давж чадсан цөөхөн банкуудын нэг боловч өнгөрсөн жилүүдэд төдийлөн дорвитой өсөлт хийж чадахгүй явсан үе бий. Харин энэ байдал 2016 оноос эхлэн эрс өөрчлөгдөж эхэлсэн юм.
КАПИТРОН БАНКНЫ АРД “ХЭН” БАЙДАГ ВЭ?
Огцом өсөлт хийж, өөрчлөгдөн хөгжиж буй Капитрон банкны ард хэн байдаг вэ? гэж Капитрон банкныхнаас асуухад, “Манай банкны ард 100 хувь Монголчууд, 100 хувь Үндэсний компани байдаг. Бид 100 хувь үндэсний банк” гэж бахархалтай хэлдэг байна. Ямартаа ч энэ банкны бүтцэд 2015 оноос эхлэн өөрчлөлтүүд гарсан нь Үндэсний томоохон корпораци болох “Ажнай групп” гол хувь эзэмшигч болсноор, үндэсний тодотголтой энэхүү банкийг өрсөлдөөнд хүчээ авах, өргөжин тэлэх суурийг нь тавьсан.
Үндэсний хөрөнгө оруулагчдаас гадна Капитрон банк нь 100 хувь Монгол удирдлага, Монгол менежменттэй банк гэдгээрээ Монгол хүний чадварт итгэсэн банк юм.16 жилийн хугацаанд ажилласан 400 гаруй чадварлаг банкирууд, хувь нийлүүлэгчдийн бүрдүүлсэн дотоод, гадаадын туршлага, мэдлэг хуримтлуулсан чадварлаг баг бүрэлдэхүүн, хамт олныхоо хүчээр энэ банк 2017 оныг 125 хувийн өсөлттэй гайхам амжилтаар угтсан.
КАПИТРОН БАНКНЫ ШИНЭ ДҮР ТӨРХ
Сүүлийн үед бид брэндинг, брэндбүүкийн талаар ихээр ярих болсон. Капитрон банкны хувьд ч банк санхүүгийн салбарт өөрийн шинэ дүр төрхийг бий болгож, 2016 оноос эхлэн өөрийн брэндбүүкийг шинэчлэх ажлыг эхлүүлж, шинэ лого, шинэ имижтэй болсон юм.
Тэр бүр банкуудад байгаад байдаггүй цэнхэр, улааны ууссан өнгийг авдарны хээтэй хослуулсан энэ өнгө төрхөөс дорнын соёл, тэр дундаа Монгол ахуй, нүүдэлчдийн соёл шингэснийг анзаарч болно. Энэ өнгө төрх нь дизайны өөрчлөлт төдийгүй, Капитрон банкны бизнесийн философи, үзэл баримтлалыг илэрхийлсэн байдаг.
“Ухаалаг ирээдүйн зүгт” гэсэн уриатай Капитрон банк нь банкны бүхий л үйлчилгээг ухаалаг технологийн шийдлээр харилцагчиддаа хүргэхийг зорьж, тэмүүлсээр байна. Зөвхөн банкны үйлчилгээ гэлтгүй, орчин үеийн хүний амьдралын хэмнэл “цахимжсан” хэлбэрт шилжиж, бизнесийн байгууллагууд ч мөн уламжлалт хэлбэрээс технологид суурилсан шинэ эдийн засгийн хэлбэр рүү шилжиж буйг Капитрон банк өөрсдийн хөгжлийн чиглэлдээ тусгажээ.
КАПИТРОН БАНКНЫ ӨСӨЛТИЙН АРД ЮУ БАЙВ?
Капитрон банк огцом өсөлт хийсэн шалтгаанаа “Үнэнч харилцагчидаар хүрээлүүлж чадсанд буй” хэмээн тайлбарласан байдаг. Тав тухтай үйлчилгээтэй, очер дараалалгүй, итгэл найдвартай, харилцагчидаа дээдэлсэн үйлчилгээтэй гэдгээрээ Капитрон банк харилцагчдынхаа дунд нэр хүндтэй.
Тиймдээ ч өөрчлөгдөн хөгжиж буй Капитрон банкинд харилцагчид улам бүр итгэл хүлээлгэж, үйлчлүүлэх цар хүрээ нэмэгдсэнээс гадна банкны эрсдэлгүй найдвартай байдал, бүтээгдэхүүний хүртээмж, үйлчилгээний чанарынх нь тухай ам дамжсан яриагаар Капитрон банкийг сонгон үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Капитрон банк огцом өсөлтийнхөө талаар “Энэ бол зөвхөн эхлэл” гэж тодорхойлж байгаа бөгөөд ирэх жилүүдэд улам их өсөлт хийх боломж байгаад итгэлтэй байна.
КАПИТРОН БАНК БА БУСАД БАНКУУДЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Монголын Банкны Холбооноос гаргадаг банкны салбарын үзүүлэлттэй танилцвал,