"Walt Disney"-ийн бүтээл “Гоо үзэсгэлэн ба Араатан“ буюу “Beauty and the Beast” кино Хойд Америкийн кино зах зээлд “Box Office”-ийн жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо дараалан тэргүүллээ. “Comscore”-оос мэдээлснээр жүжигчин Эмма Уотсон, Дэн Стивенс нарын тоглосон “Гоо үзэсгэлэн ба Араатан“ кино өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын кино зах зээлээс 88.3 сая ам.долларын орлого олжээ.
Энэ нь “Walt Disney”-ийн 85 сая ам.долларын орлого олно гэсэн таамгаас давсан дүн болж байна. Нээлтээ хийсэн долоо хоногтоо "Walt Disney"-ийн шинэ бүтээл 170 сая ам.долларын орлого олж байв. Харин “Lionsgate”-ийн бүтээл шинээр нээлтээ хийсэн, шинжлэх ухааны уран зөгнөлт "Power Rangers" кино “Box Office”-ийн жагсаалтыг удаалсан байна. "Power Rangers" 62 улсын кино зах зээлд нэгэн зэрэг нээлтээ хийсэн бөгөөд 40.5 сая ам.долларын орлого олжээ.
Жагсаалтын гуравдугаарт 14.4 сая ам.долларын орлогоор “Kong Skull Island” бичигдсэн байна. "Warner Bros"-ийн бүтээл “Kong: Skull Island” кино өмнөх долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг удаалж байсан юм. "Walt Disney" компани "Оддын дайн", "Marvel"-ийн цувралаас гадна хуучны сор хүүхэлдэйн кинонуудаа бүрэн хэмжээний уран сайхны кино болгох чиглэлд ихээхэн анхаарах болсныг ажиглагчид онцолж байна. Үүнд "Үнсгэлжин", "Алиса гайхамшгийн оронд" болон "Нойрсож буй гүнж"-ээс сэдэвлэсэн "Maleficent” буюу "Хар шидтэн" зэрэг бүтээлүүд багтаж байгаа юм.
“Box Office”-ийн жагсаалтыг ашиг, орлогоороо тэргүүлж буй кинонууд
1. "Beauty and the Beast" 88,347,000 ам.доллар
2. "Power Rangers" 40,500,000 ам.доллар
3. "Kong: Skull Island" 14,425,000 ам.доллар
4. "Life" 12,600,000 ам.доллар
5. "Logan" 10,145,000 ам.доллар
6. "Get Out" 8,681,010 ам.доллар
7. "CHiPs" 7,600,000 ам.доллар
8. "The Shack" 3,785,000 ам.доллар
9. "The LEGO Batman Movie" 1,970,000 ам.доллар
10. "The Belko Experiment" 1,807,025 ам.доллар
Н. Номин-Эрдэнэ