Монголын Хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны хурлаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Ханс Майкл Вайссыг томилох тухай шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан.
Өнөөдөр Монгол хөлбөмбөгийн холбоо, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Ханс Майкл Вайсстай албан ёсоор гэрээ байгуулан, гарын үсэг зурлаа.
Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хэрэв Герман мэргэжилтэн ажлаа сайн хийвэл, ирэх МХХ-ны гүйцэтгэх хороо дахин хуралдаж гэрээг сунгах асуудлыг хэлэлцэх аж.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Монголын хөлбөмбөгийн холбоо энэ жилийг дасгалжуулагчийн жил болгон зарласан. Энэ жил дасгалжуулагч нарын боловсролд түлхүү анхаарах болно.
Бид жилийн өмнөөс гаднаас дасгалжуулагч урин ажлуулах боломжийг судалж эхэлсэн. Маш олон дасгалжуулагч нар бидэнд анкетаа ирүүлсэн юм. Олон судалгаа хийсний эцэст МХХ Германы иргэн Ханс Майкл Вайссыг дасгалжуулагчаар томилох тухай шийдвэр гаргасан.
Энэ дасгалжуулагчийн гаргасан амжилт, туршлага бидэнд хэрэг болох нь гарцаагүй” хэмээн өгүүлэв.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Ханс Майкл Вайсс, “Намайг сонгож надад итгэл хүлээлгэсэн Монголын хөлбөмбөгийн холбоонд баярлалаа. Би Монголын хөлбөмбөгийн сүүлийн хэдэн жил ажиглаж байсан. Энд ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Бид ирэх долдугаар сард 23 насны шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатанд тоглоно. 23 насны шигшээ багийн сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байгаа. Миний хувьд бүх насны шигшээ баг, дасгалжуулагч нарт сургалт хийх болно. Би Монголын хөлбөмбөгт чадах бүхнээ зориулна. Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхэд хэцүү зүйл байгаа. Монголын хөлбөмбөгчид амжилтад гарахад урт хугацаа, их хөдөлмөр хэрэгтэй” гэж ярив.
Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс залуучуудын шигшээ багийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс эхлүүлж байна.
Сонгон шалгаруулалтад 1995.01.01-аас хойш төрсөн тоглогчдын дунд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд 16:00 цагаас болно.
Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайссын бүрдүүлсэн 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг ирэх долдугаар сард Азийн Хөлбөмбөгийн Холбооны 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх юм. Манай шигшээ баг АШТ-ий урьдчилсан шатанд Тайланд, Индонез, Малайз улсуудтай долдугаар сарын 19, 21, 23-ны өдрүүдэд тоглох хуваарьтай байгаа юм.
Ханс Михаэль Вайсс нь Англи, Япон хэлтэй, Европын Хөлбөмбөгийн Холбооны өндөр зэрэглэлтэй (UEFA Pro)дасгалжуулагч юм.
Тэрбээр өмнө нь Филиппин (FIFA Ranking 122 )улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Бүринди улсын (Rwanda FIFA ranking 93) шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Мөн Японы “J league”, Румын улсын I лигийн багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай.