Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт “Биеийн тамир, спортын салбарын ёс зүй ба тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, спортын сэтгэл судлаач Ph.D Ш.Долгор удирдан явуулжээ.
Сургалтаар Үндэсний шигшээ багийн буюу мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч хүний ёс зүй, нэр хүнд, хариуцлага, хүлээх үүрэг, багш тамирчдын хоорондын болон олон нийтийн харилцаа, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын амжилт, тэдний ажлын үр дүнг дүгнэх зарчим зэрэг сэдвээр зохион байгуулсан байна.
Үндэсний шигшээ багийнханд уг сургалтыг жилийн туршид зохион байгуулах долоо хоногт нэг удаа болно. Ингэхдээ шигшээ багийнхны ирцийг бүртгэж 2-3 удаа хоцрох эсвэл тасалсан тохиолдолд шигшээ багийн гишүүнээс түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах юм.