Энэ жил ноолуурын үнэ харьцангуй өндөр байна. Хөдөө аж ахуйн биржээс мэдээлснээр энэ сарын 25-нд буюу бямба гарагийн байдлаар боловсруулаагүй, цайвар өнгийн, нэг кг ноолуурын үнэ 95 000 төгрөг байжээ.
Одоогоор говийн аймгууд дахь малчид ямааны ноолуураа самнаж байна. Цаг агаарын улмаас баруун болон хангайн бүсийн малчид ноолуураа самнаж хараахан эхлээгүй байна. Иймд ноолуур самналт жигдрэхэд үнэ буурч болзошгүй юм.
Дашрамд хэлэхэд 2016 онд манай улс нийт 61 сая толгой мал тоолуулснаас 25.5 сая нь ямаан сүрэг байсан юм.