Уул уурхайн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolia mining 2017” ес хоногийн дараа эхэлнэ.
Уул уурхайн ханган нийлүүлэгчид болон тэдний худалдан авагчид гурван өдрийн турш Буянт-Ухаа цогцолборт болох хурал семинарт хамрагдан, тоног төхөөрөмжүүдтэй танилцана.
Нийслэлд болдог, уул уурхайн бусад үзэсгэлэнгээс ялгарах нь “Mongolia mining” бол олон улсын чанартай үзэсгэлэн юм. Өнгөрсөн онд арваад орны 100 орчим компани бүтээгдэхүүнээ дэлгэсэн. Эдгээрийг улсаар нь харуулбал
- Австрали 2
- Беларусь 1
- БНХАУ 16
- БНСУ 1
- ИБУИНВУ 4
- Монгол 42
- Нидерланд 3
- ОХУ 3
- Чех 2
- Франц 1
- ХБНГУ 3
- Канад 1
- Япон 1
Харин “Mongolia mining 2017” үзэсгэлэнд нийт 130 орчим компани оролцохоор бүртгүүлжээ. Иймд дотоодын үйлдвэрлэгчид нэг дороос олон төрлийн бараа бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны агентууд болон дистрибютерүүдээс авч, харьцуулалт хийх өргөн боломжтой.