Монгол Японы эрдэмтдийн хамтарсан “Бичээс” төсөл 1994 оноос эхэлж Түрэгээс Монголын эзэнт гүрэн хүртэлх хөшөө, бичээсүүдийг судалж, өдгөө 23 дахь жилийн нүүр үзэж байна. Төслийн үр дүнгээр таван тайлан хэвлүүлж, янз бүрийн хэлээр бичсэн 20 орчим хөшөө, бичээсүүдийг олж нийтлүүлжээ. Төслийн багийнхан өнөөдрийн хурлаар судалгааныхаа хоёр гол үр дүнг танилцууллаа. Нэгдүгээрт, Торгоны зам бол бурхан шашны дэлгэрсэн зам мөн. Хоёрдугаарт, 13 дугаар зууны үеийн Чингис хааны цэргийн түшиц газар Чинхай балгаснаас шавар бурхны баримал шинээр илрүүллээ.
Чинхай балгас бол Чингис хаан 1212 онд түшмэл Чинхайд зарлиг болж, баруун Монголын Алтайн нуруунд байгуулсан цэргийн түшиц хот аж. Энэ нь цэргийн зам харилцааны том бааз бөгөөд 1219 оноос эхлэх Чингис хааны Төв Азийн байлдааны түшиц бааз болж байв. Харин Чинхай балгас хаана оршиж байсан тухай заасан тодорхой материал байхгүй. Зөвхөн Хятадын бомбын шашны удирдагч Чанчүн Чингис хааны урилгаар Дундад Азид жуулчилсан тэмдэглэлд дурьдсан нь бий.
Төслийнхөн Чинхай балгасыг олж тодруулах зорилгоор 2001, 2004 онд хээрийн судалгаа хийж, Чанчүн бомбын тэмдэглэлд дурьдсан газар усны байдлаар, Говь-Алтай аймгийн Шарга сумын Халзан Ширэг хэмээх газрыг мөн гэсэн таамаглал дэвшүүлсэн. 2014 онд сорилтын малтлага хийж, мод болон ясаар /С-14/ он цаг тогтоох шинжилгээг Японд хийлгэжээ.
Шинжилгээгээр мод нь 13 дугаар зуун, яс нь 14 дүгээр зууны Их Юань улсын үеийг заасан. Үүгээр Халзан Ширэг бол Монголын Эзэнт гүрний үеийн балгас гэдэг нь тодорхой болж, бид Халзан Ширэг бол Чинхай балгас мөн гэсэн дүгнэлтэд хүрлээ
“Шинжилгээгээр мод нь 13 дугаар зуун, яс нь 14 дүгээр зууны Их Юань улсын үеийг заасан. Үүгээр Халзан Ширэг бол Монголын Эзэнт гүрний үеийн балгас гэдэг нь тодорхой болж, бид Халзан Ширэг бол Чинхай балгас мөн гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж Японы улсын Рюкокү их сургуулийн Утга зохиолын салбарын профессор Юүко Наката мэдээллээ.
2016 оны сорилтын малтлагын явцад бурхны баримлын хөл, гар олдсон. Хөлд ойрхон газарт байсан газарт малын яс, бурхны хөлийн гол доторх модоор он цаг тогтоох шинжилгээ хийхэд, яс нь 13 дугаар зууны Монголын Эзэнт гүрний, мод нь түүнээс жаахан өмнөх үеийн он цаг гарав. Мод бол өмнө нь ургаж байсан учир тухайн үеэс эрт он цаг гардаг. Тиймээс яс, мод хоёр ижил цаг үеийнх гэж дүгнэж болно. Чинхай балгаснаас иймэрхүү бурхны баримал илэрсэн нь түүхийн хувьд маш чухал үр дүн. Монголын эзэнт гүрэн өргөн уудам нутгийг эзэлж, олон үндэстэн ястныг нэгтгэсэн улс байсан.
Хятад сурвалж бичгүүдэд Чинхай балгасанд 1000 шахам хятад өрх суурьшиж, тариалан болон бусад үйлдвэрийн ажил эрхэлж байсан. Халзан Ширэгийн дурсгал оршиж буй Шаргын нутаг бол Монголын өндөрлөгөөс Алтайн нурууг давж, Дундад Ази руу гарах зам харилцааны зангилаа байв. Монголын эзэнт гүрний үед олон үндэстэн ястан амьдарч байсан бөгөөд Евроазийн зүүн талаас баруун тал руу явах хүмүүс Чинхайтай ямар харилцаа холбоотой байсныг тодорхойлоход бурхны баримал чухал түлхүүр болно гэж үзэж буйгаа Япон улсын Отани их сургуулийн Утга зохиолын салбарын профессор Такаши Мацүкава ярилаа.
Эрдэмтдийн бас нэг чухал нээлт нь 2014 оны сорилтын малтлагаар тус балгаснаас 5,6 дугаар зууны соёлын давхарга илэрчээ. Эндээс харахад Монголын эзэнт гүрнээс өмнө тухайн газарт хүмүүс суурьшиж байсан бөгөөд Шаргын нутаг баруун, өмнө зүгтэй холбоотой чухал боомт цэг байх талтай. Тиймээс 2016 оны малтлага судалгааг 5, 6 дугаар үеийн түүх судлалын мэргэжилтэй Рюкокү их сургуулийн Тариалан аж ахуйн салбарын багш Ю.Наката удирдахаар болжээ.
Халзан Ширэг бол Хятадаас шууд баруун зүг рүү явах Торгоны замаас гадна, Хятадаас Монголын өндөрлөгт гарч, тэндээс Алтайн нурууг дамжиж Дундад Ази руу явах тал нутгийн Торгоны зам түүгээр дайрч байжээ. Чинхай нь арилжааны чухал зам болохыг энэ судалгаагаараа нотоллоо. Цаашид тус газарт малтлага судалгааг үргэлжлүүлэх нь шинжлэх ухааны хувьд ч, өнөөгийн практикт ч чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд мэдээлэв.