9:00
- Барилгын хөгжлийн төвд Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаяр болон хотын удирдлагууд ажиллана.
- Хангарди ордны 14 давхарт Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын асуудлаархи экспертүүд НЗД-ын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн бөгөөд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцоно.
- Үндэсний статистикийн хорооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг зохион байгуулна.
9:30 Хангарди ордны 14 давхарт нутгийн захиргааны байгууллагуудын захиргааны шийдвэрийн нэгдсэн сан www.ublegal.mn сайтын нээлт болно.
10:00
- Нийслэлийн Засаг дарга дүүргүүдийн Засаг дарга нартай хот тохижилт болон цаг үеийн асуудлаар Хангарди ордонд уулзана.
- Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын стандарт техникийн зохицуулалт, мал эмнэлэг ургамлын эрүүл ахуйн салбар дахь хамтын ажиллагаа” сэдвийн дор уулзалт семинарыг “The Corporate Hotel & Convention centre”-д болно.
11.00 "Шударга монгол хөдөлгөөн" төрийн бус байгууллагаас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 АН-ын дотоод сонгуультай холбоотой асуудлаар хэсэг нэр дэвшигч MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.