Японы цанын бааз дээр бэлтгэл хийж байсан долоон сурагч, багшийн хамт цасан нурангинд даруулж амиа алджээ.
Цасан нуранги Токиогоос 120 км зайд орших Точиги мужийн Насу хотын дэргэд өнгөрсөн даваа гарагийн өглөө буужээ.
Цасан нурангины улмаас 40 хүн бэртэл гэмтэл авсан ба хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Хохирогчдын ихэнх нь сурагчид байжээ.
Цанын баазад сургууль сургуулиас нийлсэн нийт 70 сурагч байсан ба тэд тус баазад ууланд авирах гурван өдрийн бэлтгэл хийхээр ирсэн байжээ.
Цаг агаар муу, цас ихээр орж байгаа ч ослын газар аврах багууд ажилласаар л байна.
“Бүх хүмүүсийг уулнаас буулгаж, эмнэлэгт хүргэсэн” хэмээн Точиги мужийн албаны хүн Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар аврах багийнхан ослын газар дээр хохирогчдыг амь үрэгдсэн гэж мэдэгдэх бус эмнэлгийн эмч энэ талаар албан ёсоор дүгнэлт гаргаж, мэдэгдэх ёстой гэнэ.
Тус бүс нутагт сүүлийн хоёр өдрийн турш цас ихээр орсон ба цасан нуранги буух аюултай хэмээн анхааруулж байжээ.
“Жилд нэг хоёр удаа энд цасан нуранги буудаг ч энэ удаагийнх шиг том осол болж байгаагүй.” хэмээн гал сөнөөх албаны хүн Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Цасан нурангины аюул болзошгүй хэмээн анхааруулсаар байхад сурагчид яагаад энд байсныг цаашид шалгах болно хэмээн бас нэг албаны хүн ярьжээ.
Насү хотын эргэн тойронд хэд хэдэн цанын бааз байрладаг ба ихэнх нь хаалттай байсан гэнэ. Өнгөрсөн ням гарагаас хойш тус бүс нутагт 30 см гаруй зузаан хур тунадас орсон ба цаг агаар дулаан байгаатай холбоотойгоор цасан нуранги буух аюултай талаар анхааруулж байсан аж.