Өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Мобинет ХХК дэлхийд тэргүүлэгч UBIQUITI NETWORKS компаниас олгосон албан ёсны эрхийнхээ дагуу Монголын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын инженер, IT мэргэжилтнүүдэд зориулан “The Ubiquiti Broadband Routing & Switching Specialist” (UBRSS) олон улсын сертификат олгох сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
The Ubiquiti Broadband Routing & Switching Specialist (UBRSS) нь өнөөгийн интернэт сүлжээнд ашиглагддаг протокол болон технологиудыг зааж эзэмшүүлэх зорилгоор TOUGHswitch, EdgeMax зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж, бодит жишээн дээр ажилладаг 3 өдрийн сургалт бөгөөд энэхүү сургалтыг эх орондоо зохион байгуулснаар Монгол инженерүүддээ хямд зардлаар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн сертификаттай болох, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг олгодгоороо давуу талтай юм.
Энэ удаагийн The Ubiquiti Broadband Routing & Switching Specialist” олон улсын сертификат олгох богино хугацааны түргэвчилсэн сургалтанд Эрдэнэт үйлдвэр ХХК, ОБЕГ, ОӨУБЕГ, Төрийн банк, Сэлэнгэ Энерго ХХК зэрэг байгууллагуудын 11 инженер амжилттай хамрагдлаа.
Сургалтын талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн инженер Т.Жамбалсүрэн: “UBRSS” сургалтын агуулга нь их таалагдлаа. Манай компани Ubiquiti компанийн Radio modem-уудыг суурилуулж ашиглах төлөвлөгөөтэй байгаа тул UBWS, UBWA 2.0 зэрэг дараа дараагийн ахисан түвшний сургалтуудад суух сонирхолтой байна. “UBRSS” сургалтыг зохион байгуулсанд баярлалаа” хэмээн ярьсан юм.
Харин Төрийн банкны IT инженер З. Золбоо “ Энэ сургалтын хувьд ном сурах бичиг, техник тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх төрлийн зүйлсийг ашиглах боломжтой, хангамж сайтай сургалт боллоо гэж дүгнэж байна. Ялангуяа судалж үзсэн онолын мэдлэгийг бодит төхөөрөмж дээр бататган лабораторийн ажил хийдэг нь эргээд ажлын байран дээрээ бид бүхэн сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхэд их тус нэмэртэй боллоо” гэлээ.
Сургалтанд амжилттай оролцсон инженерүүд дэлхийд тэргүүлэгч UBIQUITI NETWORKS компанийн албан ёсны батламжаа 4-р сарын дундуур гардан авах ажээ.
Сургалтын зохион байгуулагч:
Оролцогч байгууллага: