263 км/цаг хурдтай Дебби хар салхи Австралийн зүүн хойд зүгт байрлах Квийнслэнд мужийн эрэг рүү ойртон иржээ. Дебби хар салхины аюулын улмаас тус бүс нутгийн 25 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхи орон нутгийн цагаар 14:00 цагт Квийнслэндийн эрэгт хүрэх төлөвтэй байгаа аж.
Хар салхины улмаас 23 мянга гаруй амины орон сууцны цахилгаан тасарч, эвдрэл гэмтэл гарсан дуудлагууд ар араасаа ирсээр байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Дебби хар салхи нь 2011 оны Яси хар салхинаас хойшхи хамгийн хүчтэй нь гэнэ.
Австралийн Цаг уурын албанаас мэдэгдсэнээр тус хар салхи нь маш их хохирол учруулах ба хэдийн Уитсандэй арлуудад хүрсэн аж.
Квийнслэнд мужийн Цагдаагийн дэд комиссар Стив Голлщевски, “Уитсандэй арлууд дээрх байшингуудын дээврүүд хууларч байгаа талаар дуудлагууд хүлээн авсаар байна.” хэмээн мэдэгдсэн байна.
Тус мужийн иргэн Палащук Дебби хар салхийг 2011 оны Яси хар салхитай харьцуулан, “мангас мэт” хэмээн тодорхойлсон байна. Яаралтай тусламж, аврах албаны 2000 гаруй албан хаагчид бэлэн байдалд ажиллаж байна.
Дебби хар салхины хүч 100 км радиуст нөлөөлнө гэсэн анхаарулгыг үл тоомсорлон зарим оршин суугчид гэрээсээ явахаас татгалзжээ.
Тус мужийн удирдлагууд түр хугацаагаар 181 сургууль, сургуулиас өмнөх боловсролын 232 байгууллагуудыг хааж, үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Тауэнсвилл болон Макэй нисэх онгоцны буудлуудад дахь бүх нислэг цуцлагдсан байна.
www.bbc.com